Баялгаа зүй зохистойгоор ашиглаж чадаагүйн бодит жишээ Науру улс

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө

Strategy _workshop report.PWYPMGL

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Khuvsgul aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Bulgan aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Gobisumber aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Gobi-Altai aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Darkhan-Uul aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Khentii aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал аймаг аймгаар

Dornogobi aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Bayankhongor aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Bayan-Ulgii aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Arkhangai Aimag 1

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Dundgobi aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

Dornod aimag

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага аймаг аймгаар

zavhan

“Газрын зураглал ба газарзүйн мэдээллийн систем (GIS)” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Газрын зураг- гарын авлагаТАН эвсэл Интерньюс ТББ-тай хамтран 2 оос 8 дугаар саруудын хооронд “Газрын зураглал ба газарзүйн мэдээллийн систем (GIS)-ын сургалт”-ыг Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдуудад амжилттай зохион байгууллаа. Эвслийн гишүүд болон дэмжигчдийг уг сургалтанд хамруулсан юм. Сургалтын гарын авлагыг та эндээс үзнэ үү!

ТАН ЭВСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН

СЕМИНАРЫН ТАЙЛАН

 2014 оны 05 сарын 15-16

Улаанбаатар хот

 

ГАРЧИГ

СЕМИНАРЫН ЗОРИЛГО

СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

PWYP  БАРИМТ БИЧИГ ӨӨРЛӨЛТИЙН ГИНЖ

ТАН ЭВСЛИЙН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 

ТАН ЭВСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ

ТАН ЭВСЛИЙН НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ

ТАН ЭВСЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

ТАН ЭВСЛИЙН 20014-2016 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨСӨЛ

ОРОЛЦОГЧДЫН НЭРС

 

 ТОВЧИЛСОН ҮГ

АХБ – Азийн Хөгжлийн банк

ДБ – Дэлхийн банк

ЕСБХБ – Европын Сэргээн Боcголт Хөгжлийн Банк

ИНБ – Иргэний нийгмийн байгууллага

НБДНГ – Нарийн бичгийн дарга нарын газар

НҮБХХ – Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр

ННФ- Нээлттэй Нийгэм Форум

ОУ – Олон улс

ОҮИТБС – Олборлох Үлйдвэрлэлийн Ил Тод Байдлын санаачлага

ОАХ-  Орлогын Ажиглагч Хүрээлэн

PWYP-  “Publish What You Pay” ОУ-ын Иргэний нийгмийн байгууллага

ТАН – Төлсөн Авснаа Нийтэл

ТН – Төлснөө Нийтэл Олон улсын сүлжээ баыйгууллага

ТББ – Төрийн Бус БайгууллагаТАЛАРХАЛ

Төлсөн Авснаа Нийтэл иргэний нийгмийн эвслийн 2014-2016 оны стратеги боловсруулах төлөвлөлтийн семинарыг удирдсан PWYP НБДнГ-ын Евра Азийн бүсийн зохицуулагч Ольяана Валигура болон тус семинарт идэвхи санаачлагатай оролцсон эвслийн гишүүддээ зохицуулах зөвлөлийн гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.

ТАН эвсэл

www.tanevsel.wordpress.com

pwypmgl@yahoo.com

 ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

“Төлсөн авснаа нийтэл” эвсэл ОУ-ын “Төлснөө нийтэл” сүлжээний Евра Азийн бүсийн зохицуулагч Ольяана Валигурагийн удирдлага, арга зүйн дэмжлэгээр эвслийн 2014-2017 оны стратеги, 2014-2015 оны үйл ажиллагааны төлөвлөлтийн семинарыг Улаанбаатар хотноо 2014 оны 05 сарын 15-16 өдрүүдэд Пума империал зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. 

Стратегийн бодлого боловсруулах семинарт эвслийн 29 байгууллагаас 18байгууллага түүний төлөөлөл 21 хүн оролцлоо.

  1. СЕМИНАРЫН ЗОРИЛГО:

 

        I.            Монголын “Төлсөн авснаа нийтэл” эвслийн гишүүдийн оролцоонд тулгуурлаж Олон улсын PWYP-ийн 20/20 алсын хараа, “Өөрчлөлтийн гинж” баримт бичиг болон ОҮИТБС-ийн шинэ стандартын дагуу ТАН эвслийн стратегийг тодорхойлох;

      II.            Олон улсын иргэний нийгмийн Publish What You Pay хөдөлгөөний зарчмуудыг танилцуулж, олон улсын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллах боломжуудийг тогтоох;

    III.            Эвслийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох ба удирдлага ба тайлагналыг бэхжүүлэх;

Хүлээгдэж буй үр дүн:

  1. Өөрийн орны нөхцөл байдал, 20/20 алсын хараа, ОҮИТБС-ийн шинэ стандартад нийцсэн Эвслийн үндэсний стратегийн анхны  хувилбар    
  2. Олон улсын PWYP хөдөлгөөн, түүний удирдлага, стандартууд, хамтын ажиллагааны талаар мэдлэгээ гүнзгийрүүлэх 
  3. Эвслийн удирдлагын механизм ба тайлагналыг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох.  
  1. СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР:

Монголын PWYP эвсэлд дүн шинжилгээ хийх , Стратеги боловсруулах

Хугацаа

Сэдвүүд

Зорилго / Хэлбэр

Модератор

2014 оны 05 сарын 15.    Пүрэв гараг

09:30 – 10:00                                                         Бүртгэл

10:00 – 10:30

Нээлт,

Танилцуулга

Семинарын хөтөлбөр, зорилго, арга хэлбэрийг танилцуулах.

Эвслийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийх.

Оролцогчдыг танилцуулах.

Семинараас юу хүлээж байгаа тухай .

Семинарын дотоод журам

Н.Баярсайхан

10:30 – 11.10

PWYP-ийн 20/20 алсын хараа ба Өөрчлөлтийн гинжийг танилцуулах

20/20 алсын хараа, стратегийн цар хүрээ, зааг ялгаа, шалгуур үзүүлэлтүүдын тухай презентаци.

Асуулт хариулт, ярилцах

Оляна Валигура

 

11.10 – 11.30

Эвслийн ололт амжилт ба сорилтууд

Бүлгийн ажил.

Хоёр хоёрроороо бүлэг болж эвслийн сорилт а тулгамдсан асуудлуудын талаар шуурхай хэлэлцээд, цаасан дээр бичээд хананд наажцаашид хэлэлцэхэд бэлэн болгох

Бүгд

11.30 – 11.45Цайны завсарлага

11.45 –13.00

PWYP-ийн Өөрчлөлтийн гинж. Монголд ямар боломж байна вэ?

Бүлгийн ажил:

Одоогийн нөхцөл байдал ба Өөрчлөлтийн гинж Эвсэлд хэрхэн хамаарах талаар зураглах

Оролцогчид бүлгээр ажиллаж Өөрчлөлтийн гинжээр орон нутгийн болон үндэсний нөхцөл байдал, мэдлэг, мэдээллийн ямар хомсдол ба боломжууд байгааг хэлэлцэх

Оляна Валигура

Бүгд

13.00 –14.00Үдийн хоол

14:00 – 15:45

Үндэсний стратегийг тодорхойлох

Хүлээж байгаа үр дүнгээс хамаарч үндэсний стратегийн  боловсруулах зорилго, чиглэлийг тодорхойлно.

Стратеги боловсруулах бүлгийн ажил:  нөөц, чадвар, дадал, хэрэгцээ, мэдээлэл ба өгөгдлийн хомсдол, шинэ түншүүд ба холбоотнуудыг олж тогтоох

Бүгд

Цайны завсарлага

16:00 – 16:30

Юунд уриалж буйгаа өөрөө хэрэгжүүл: Эвслийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг тодорхойлох.

Нэгдүгээр хэсэг.

Эвслийн удирдлага ба тайлагналын механизмыг хэлэлцэх

Н.Баярсайхан

Д.Цэрэнжав

Оляна Валигура.

 

16:30 – 17:30

Юунд уриалж буйгаа өөрөө хэрэгжүүл: Эвслийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг тодорхойлох.

Хоёудагаар хэсэг.

Үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх дадлага ажил

 

 

Бүгд

 

 

17:30 – 18:00

Дүгнэлт ба хаалт

Эвслийн үйл ажиллагааны дүн шинжилгээний дүн

Үндэсний тэргүүлэх чиглэл ба зорилтуудыг үнэлэх

Оляна Валигура.

Н.Баярсайхан

2014 оны 05 сарын 16  Баасан 

09,00-13,00

Семинарын дүгнэлт хийх, Тан эвслийн үйл ажиллагааг үнэлэх

Сонирхлоороо оролцж байнаа гишүүдийн хүрээнд ажиллана. Гэхдээ баграар ажиллана

11,30- д цайны завсарлага.

13,00 үдийн хоол 

Бүгд

14,00-18,00

ТАН эвслийн стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах.

ТАН эвслийн байранд баримт бичиг боловсруулах жижиг ажлын хэсэг

Оляна Валигура.

Н.Баярсайхан

18,00-20,00

PWYP- ТАН эвслийн хматын ажиллагааны талаар ярилцах

Бүсийн зохицуулагч, ТАН зохицуулагч орчуулагчийн хамтарсан уулзалт

Оляна Валигура.

Н.Баярсайхан

 

  1. PWYP  БАРИМТ БИЧИГ: 20/20 АЛСЫН ХАРАА, ӨӨРЧЛӨЛТИЙН ГИНЖ

Энэхүү хөгжлийн стратегийн баримт бичгийг ОУ-ын PWYP байгууллага гишүүн ТН байгууллагуудын оролцоотой 2010 онд 2020 он хүртэлх алсын хараа, хөгжлийн алхмуудаа харж тодорхойлсон ба  “Өөрчлөлтийн гинж” гэж нэрлэх болсон байна. Улс бүрийн ТН эвслүүд нь “Өөрчлөлтийн гинж” –ийн 12 алхамуудаас сонголт хийж үйл ажиллагааны хүрээ, үйл ажиллагааны чиглэлээ тогтоож алхамуудыг зэрэгцүүлж эсвэл үе шаттайгаар төлөвлөж ажиллах болсон байна.

“ӨӨРЧЛӨЛТИЙН ГИНЖ”

Яагаад төлдөг ба  хэрхэн олборлодгоо нийтэл хэсэг

1.Манай байгалийн  нөөц ямар вэ?

 Улс орныхоо байгалийн нөөцийн тоо хэмжээ, чанар ба байршлын талаар бүрэн мэдээлэл авахгүйгээр иргэд байгалийн баялгаа олборлох уу үгүй юу, хэрвээ олборловол ямар нөхцлөөр, түүнчлэн үр ашгийг шударгаар хүртэж чадах уу гэсэн шийдвэрийг гаргаж чадахгүй.

2.Байгалийн нөөцийн тухай хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

 Иргэний  нийгэм нь зөвлөлдөх үйл явц, танин мэдүүлэх сурталчилгаа зэрэг бүх л боломжийг ашиглан Газрын тосны тухай хууль, Уул уурхайн олборлох салбарын хэм хэмжээ зэрэг эрх зүйн баримт бичигт нөлөөлөхийг хичээж, бүр эхнээс нь байгалийн нөөцийг ашиглах үйл явцын ил тод байдал ба хариуцлагын зарчмыг тусгахыг шаардах ёстой.

3.Олборлох уу, эс олборлох уу?

 Байгалийн нөөцийг ашиглах  төслүүдийн үр дагавар, үр ашиг ба үр дүнгийн талаархи мэдээллээр хүн амыг хангахад иргэний нийгмийн байгууллагууд туслах боломжтой.  Эдгээр төслийн нөлөөллийн үнэлгээг ил тод, хараат бусаар явуулж, дүн нь орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байх ёстой. Бас төслүүдээс гарч болзошгүй аливаа нөхөн төлбөрийг төлөвлөх ёстой.            

4. Гэрээ хэлэлцээрийн хамгийн сайн хувилбарыг яаж олох  вэ?

Гэрээ хэлэлцээр хэр үр ашигтай болсныг илэрхийлэх тусгай зөвшөөрлийг ил тодоор олгож, гэрээг мөн тэгж байгуулах ёстой. Нийт хүн амын ашиг сонирхолд нийцсэн гэрээг байгуулахын тулд сонгон шалгаруулалтын үйл явц өрсөлдөөнтэй, нийтэд нээлттэй байж, байгуулсан хэлэлцээрүүдийг нийтлэх ёстой.

Яагаад төлдөг ба хэрхэн олборлодгоо нийтэл

5. Төслийн мониторинг яаж хийх вэ?

Хяналт тавихад иргэний нийгэм маш чухал үүрэгтэй бөгөөд “хоточ нохой” мэт  байдаг. Төслийг  төр засаг, олборлох компаниуд, бас хараат бус механизм, иргэний нийгэм хянаж нөхцөл байдал өөрчлөгдөх, гэрээний заалтыг зөрчих зэрэг ямар ч асуудлыг хүний эрхийн зөрчлийн үүднээс шүүхээр шийдүүлэх, нөхөн төлбөр олгохыг шаардах болон бусад арга замаар залруулж байх ёстой.

 Хэдийг төлснөө нийтэл

6.Төслийн мониторинг яаж хийх вэ?

 Улс орон байгалийн баялгаасаа хичнээнийг олдог талаар иргэд нь мэддэг байх, мөн шаардлагатай тохиолдолд засаг төрөөсөө хариуцлага нэхэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд компаниуд хэдийг төлдөг тухайгаа нийтлэхийг бид шаардах ёстой.  Ингэснээр компаниуд нягтлан бодох бүртгэлийг будлиантуулах замаар зарим төлбөрөөс зайлсхийхээс сэргийлэх юм.

 Хэдийг олж хэрхэн зарцуулдгаа нийтэл

7. Мөнгө төрийн санд орж байна уу? 

Мөнгөн хөрөнгийг замаас нь гувчуулахгүй, “алдагдах”-гүй байхын байгалийн нөөцөөс олсон  орлого  (төр засгийн аль түвшинд гэдгээс үл хамааран) нээлттэй байж, түүнийг тайлагнах ёстой.  Иргэний нийгмийн зүгээс төсөл бүрээс орсон орлогыг хянаж компани ба төр засгийн зарласан тоо хоорондоо нийцэж байгаа эсэхийг нягтлах боломжтой байх хэрэгтэй.

8.Эдгээр мөнгө чухам юунд зарцуулагдах ёстой вэ?

 Иргэний нийгэм төсвийн нээлттэй  байдал ба төсвийн хөрөнгийг хуваарилах нэн тэргүүний чиглэлийг тодорхойлохыг Засгийн газраас шаардах ёстой.

9. Мөнгө зориулалтаараа очиж байна уу?

 Ашиг орлогоо хуваарилагдсаны дараа  иргэний нийгэм хөрөнгө мөнгө зориулалтаараа очсон эсэхийг хянаж, хэрвээ замдаа үрэгдсэн бол арга хэмжээ авахыг шаардах ёстой.

10.Ингэж хичээх шаардлагатай юу?

 Ашиг орлогыг зөв зарцуулж, улс орны хөгжил, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд зориулсан эсэхийг хөндлөнгийн этгээд үнэлж дүгнэх ёстой.

 Олж мэдсэнээ нийтэл            

11.Үнэлгээг үргэлж хийж бай 

Талууд, түүний дотор иргэний нийгэм нь янз бүрийн бүтэц, зохион байгуулалтын зөв буруу, зохистой эсэхийг алсын хараатайгаар байнга үнэлж байх ёстой. Илт хуучирсан бүтэц ба гэрээ хэлэлцээрийн талаар санаа зовниж буйгаа нээллтэй илэрхийлснээрээ иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

12.Бужигнаж дууссаны дараа?

Магадгүй, энэ нь алс хэтийн асуудал боловч тодорхой төслийг хэрхэн үр ашигтайгаар дуусгах, задалж тараах, түүний эргэн тойронд  бүрэлдсэн эдийн засгийн бүтцийг орон нутгийн иргэдэд хохирол багатайгаар  хэрхэн шийдвэрлэх талаар авч   үзэх нь чухал юм.

  1. ТАН ЭВСЛИЙН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

 Төлөвлөлтийн семинарт оролцогчид багаар хэлэлцээд дараах асуудлууд нь эвслийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад бэрхшээл болж байна гэж үзсэн болно. Үүнд:

А. Олборлох салбарын ил тод байдлыг хангахад:

  • Уул уурхайн салбар дахь гэрээ хэлэлцээр хаалттай хийгддэг.
  • Уул уурхайн компаны жинхэнэ эзэн, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг ил тод нээлттэй байлгах эрх зүйн орчин байдаггүй.
  • Уул уурхайн лицензийн зөвшөөрөл олгоход уугуул иргэд, орон нутгийн захиргааны оролцоо байхгүй, нэр төдий хуульчлагдсан
  • Хайгуулын лицензтэй компани хувьцаа босгох хуулийн заалт байхгүй байтал ОУ-ын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгодог, үүнд монголын талаас ямар ч хяналт хийж чаддаггүй
  • Уугуул иргэд компани хоёр хэтэрхий тасархай 2 тийшээ харсан байдал, нийгмийн уул уурхайн талаарх сөрөг ойлголт өндөр байгаа байдал
  • Худалдан авах гэрээ, бэлтгэн нийлүүлэх гэрээ, боловсруулалтын гэрээ зэрэг нь ил тод байдаггүй
  • Уугуул иргэдэд урьдчилж мэдээлэл өгөх, түүний дараа шийдвэр гаргуулах гэсэн зарчмын хэрэгжилт уул уурхайн салбарт дутагдалтай байгаа. Хэрвээ эрх нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах зарчмыг МУ-ын хуулиар хуульчлах асуудал
  • ОҮИТБ-ын тайлан өгөөгүй, худал мэдээлсэн, тайлагнасан ч гэсэн иргэдэд нээлттэй, хүртээмжтэй мэдээлж тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй бол төр компани 2-т ямар хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй
  • Өнгөрсөн хугацаанд 7 тайлан гарсан, зөрүү гарсаар байгаа, жил бүрийн тайланд яг ижил агуулгатай дүгнэлт зөвлөмж өгөгдөөд байдаг. Гэвч түүний ул мөрөөр Үндэсний зөвлөл ямар ч арга хэмжээ авдаггүй.
  • Олборлох салбарын үйл ажиллагаа явагдаж байгаа сум нэгжид шууд орох орлого бага, шилжүүлгээр очихдоо  бусад уурхайгүй сумдтай адил Төсвийн тухай хуулиар итгэлцүүрээр хувиарлагдаж очдог. Агаарын төлбөр Улаанбаатар хотын дансанд ордог гэх мэт байдал нь орон нутгийн иргэдийн санаачилга түүний тайланд оролцох сонирхох оролцоог хязгаарлаж байна

В. ТАН эвслийн хувьд:

  • ТАН эвслийн хувьд  санхүүгийн нөөц хязгаарлагдмал байдгаас төрөл бүрийн олон нийтэд хандсан кампанит ажлыг хүчтэй явуулж чадахгүй байна.
  • ОҮИТБС-д болон уул уурхайн асуудлаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар их ажиллах шаардлага байгаа ч нөөц байхгүй байна
  • Засгийн газар олсноо юунд зарцуулж байгааг, УИХ хэрхэн хувиарлаж байгааг нь тодорхой ил тол болгох гэхээр улсын төсвийн тогооноос ялгаж харах боломжгүй гээд мэдээлэл өгдөггүй Үүнийг хянах арга, ур чадвар дутагддаг
  • Тайланг ашиглахгүй  байна. Эвслийн гишүүд ч тэр, олон нийт ч тэр, УИХ, ИТХ, засгийн газрын байгууллагууд бүх шатандаа тайланг ойлгож ашиглах, энгийн болгож боловсруулан нийтэд хүргэх талаар ур чадвар, мэдлэг дутагддаг
  • Төрийн мэдээллийг цахим болгосон нь сайшаалтай хэдий  ч хөдөө орон нутагт интернет ашиглах боломжгүй  хүмүүс төрийн байгууллагаас мэдээлэл хүсэхээр манай сайтад байгаа тэндээс ав гэдэг болсон нь их учир дутагдалтай байна. 
  • МУ-д байгаа донорууд ОҮИТБ-ын үйл ажиллагааг дэмжих сонирхол бага байна.  Донорууд бидний ажлыг өөрсдөө хийсэн болж өөрсдөө хөтөлбөртөө төсвөө нэмүүлдэг, төсөл бичдэг байдал
  • АМтХ-д саналаа өгөх кампанит ажил хийх шаардлагатай байгаа
  • Орон нутгийн иргэдийг чадавхжуулах сургагч багш бэлтгэгдсэн. Сургалт сурталчилгаа хийх хөрөнгө босгох, санхүүгийн  дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.
  • Орон нутагт шинэ стандартыг маш зөв, сайн сурталчлах гэсэн асуудлууд гарсан байна.

5. ТАН ЭВСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ:

 ТАН эвслийн засаглал, түншлэл, удирдлага, зохион байгуулалт, ОҮИТБС-д оролцож буй оролцоог үнэлэх, түвшин тогтоох үнэлгээг тусгай аргачлалаар хийлээ.

Энэхүү үнэлгээний зорилго:

  1. Эвслийн давуу болон сул талуудыг тогтоож, тэргүүлэх ач холбогдол бүхий алхамд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлно
  2. Эвслийн удирдлага-тайлагналын тогтолцоог  бэхжүүлж буй явц.
  3. Мэдээлэл солилцох, гишүүдэд, олон нийтэд мэдээлэл нээлттэй байх, эвсэл засаглалын наад захын нийтлэг стандартыг хэрэгжүүлж буй үйл явцыг  үнэлэх юм.

 Үнэлгээ үндсэн 2 хэсэгтэй:

1-р хэсэг:  Эвслийн засаглалын ил тод байдал:   

2-р хэсэг. Үр ашигтай ажиллаж чаддаг эвсэл байгуулах үндсэн шалгууруудаар эвслийг үнэлэх:

Түвшин

Үнэлгээний тайлбар

5-р түвшин:

Өөрчлөлт хийх тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлэх

4-р түвшин:

 

Эвсэл одоогийн түвшинд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй, гэхдээ  цаашдаа өөрчлөлт хийх талаар

бодож төлөвлөвөл зүгээрсэн.

3-р түвшин:

Эвслийн үйл ажиллагаа маш тодорхой болж цэгцэрсэн. Гэхдээ зарим талаар  сайжруулах юм бий.

2-р түвшин:

 

Эвсэл  одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. Маш тодорхой үйл ажиллагаатай,  цэгцэрсэн

байгуулага гэдгээ харуулж байна.

Хамгийн дээд түвшин:

 

Эсвэл одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. (Гэхдээ газар газрын  эвслүүд ийм байж

бараг чадахгүй, тэр тусмаа бүх шаардлагуудыг зэрэг хангаж чаддаггүй )

 ҮНЭЛГЭЭ 1. ЭВСЛИЙН ЗАСАГЛАЛЫН ИЛ ТОД БАЙДАЛ:   

Асуулт бүрт ТИЙМ, ҮГҮЙ тэмдэг тавина. Бүлгээр ажиллаж дүгнэнэ.

Тийм

Үгүй

Эвслийн бүх гишүүдийн э-шуудангийн хаяг жагсаалт байдаг уу?

×

 

Эвслийн гишүүд нь бусад гишүүдтэй хялбар холбогдох боломжтой юу?

×

 

Та эвслийн засаглал болон удирдлагын бүтцэд орсон өөрчлөлтийн талаарх  мэдээллийн баримтжуулалтыг гишүүдэд шуурхай мэдэгддэг үү?

×

 

Эвслийн санхүүгийн тайлан гишүүдэд нээлттэй юу? Интернетэд байдаг уу?

×

 

Эвслийн гишүүн байгууллагууд албан ёсоор бүртгэгдсэн  байгууллагууд уу?

×

 

Танай эвслийн талаар  олон улсын нарийн бичгийн дарга нарын газар шууд мэдээлэх боломжтой эсэх?

×

 

  • Уулзалтын тэмдэглэл нээлттэй юу?
  • Хурлын шийдвэр тухай бүр нээлттэй байж гишүүдэд хүрдэг үү?
  • Гишүүдийн бүрэлдхүүнд өөрчлөлт орсон тухай бүр жагсаалт шинэчлэгддэг үү?
  • Гишүүн элсүүлэхдээ гишүүнчлэлийн шалгуур тавьдаг уу?
  • Зохицуулагчын  ажлын байрны тодорхойлолт , эсвэл жагсаалт байдаг уу?
  • Зохицуулах зөвлөлийн  тодорхойлолт  байдаг уу ?
  • Стратеги төлөвлөгөө байдаг уу?

×

×

×

×

×

 

 

 

 

 

 

×

Эвслийн тэргүүлэх чиглэл нь “Өөрчлөлтийн гинж”-ийн аль алхам бэ?

 

 

  1. Яагаад төлдөг ба  хэрхэн олборлодгоо нийтэл

×

 

  1. Хичнээнийг төлдөгөө нийтэл

×

 

  1. Хичнээн орлого олж хэрхэн зарцуулдгаа нийтэл

×

 

  1. Юу тунхагласнаа хэрэгжүүл

 

×

 ҮНЭЛГЭЭ 2. ҮР АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСЭХ:

A. Удирдлага ба зохицуулалт

Удирдлага ба зохицуулах байгууллага нь эвслийн алсын харааг тодорхойлох  ажлыг зохион байгуулдаг ба гишүүддээ чөлөөтэй ажиллах боломж олгож энэхүү алсын хараанд хүрэхийн тулд хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлийг дэмждэг. 

Түвшин

Ai. Нэгдсэн стратеги ба зорилго

Aii. Удирдлага ба удирдах хорооны тайлагнал

1.Өөрчлөлт хийх тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлэх

Эвслийн гишүүд нийтлэг зорилтоо тодорхойлсон боловч түүнд хүрэх ямар арга зам хамгийн чухал болох талаар зөвшилцөж чадаагүй. Эвсэл нь гэдэг нь янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаас  өөр ямар практик ач холбогдолтой юм бэ гэдэг нь бүрэн тодорхой биш, улмаар хамтран ажиллах эрмэлзэл сул

Албан ёсны удирдах байгууллага байхгүй, нэг гишүүн бусдыгаа манлайлж удирдагчийн үүргийг гүйцэтгэдэг, харин бусад нь шийдвэр гаргахад бага сага оролцдог ба тэдэнд мэдээлэл өгдөггүй. Гишүүд бүгдээрээ уулзалдах нь маш ховор.

2.Эвсэл одоогийн түвшинд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй, гэхдээ  цаашдаа өөрчлөлт хийх талаар бодож төлөвлөх нь зүйтэй

Гишүүд бие биендээ төдийлөн итгэдэггүй учраас тэднийг стратегийн шийдвэр гаргахад ухуулах шаардлага тулгардаг. Кампанит ажил хэрхэн явуулах стратеги ба эвслийг удирдан зохион байгуулах талаар зөвшилцөлд хүрэхэд ихээхэн хүчин чармайлт шаардагддаг.

Зарим гишүүд бусдаасаа идэвхтэй. Тэд сайн дураараа уулзалдаж, эвсэлд юу шаардлагатайг хэлэлцдэг цөмийг бүрдүүлдэг ба эвслийн үйл ажиллагааны  талаар янз бүрийн санал хэлдэг. Өөрөөр хэлбэл бусдаасаа тусгаарлагдсан хэдхэн хүн шийдвэр гаргадаг.

3.Эвслийн үйл ажиллагаа маш тодорхой болж цэгцэрсэн. Гэхдээ зарим талаар  сайжруулах юм бий.

Эвслийн зөв стратегийн талаар гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлдэг ч үүнээс хамаарахгүйгээр өөр хоорондоо үр ашигтай хамтран ажиллаж чаддаг. Тэд Өөрчлөлтийн гинжний зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлж ёстой гэдэг дээр санал нийлдэг.

Албан ёсны удирдах хороо (буюу хүлээн зөвшөөрөгдсөн удирдах байгууллага) байдаг боловч, байнга хуралддаггүй. Энэхүү удирдлага нь  эвслийн бүх гишүүдийн төлөө ажиллаж байгааг гишүүд ерөнхийдөө ойлгодог. Гэхдээ удирдах хорооны эрх мэдэл хязгаарлагдмал бөгөөд гол төлөв зөвлөх үүргийг гүйцэтгэдэг. 

4.Эвсэл  одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. Маш тодорхой үйл ажиллагаатай,  цэгцэрсэн байгуулага гэдгээ харуулж байна.

Гишүүд нягтарч, нэг зорилго тавьж түүндээ хүрэх стратегиа хамтран боловсруулдаг хамт олон болж чадсан. Гишүүд хамтрын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдаг ба эвслийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг.

Удирдах хороо нь албан ёсоор тодорхойлсон үүрэг хүлээдэг ба ажлаа тайлагнах зарим тодорхой журам бий. Хороо нь байнга хуралдаж , эвслийн ажлын үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ стратегийн талаар зөвлөмж шийдвэр гаргадаг. Тэдний шийдвэр бусад гишүүддээ нээлттэй байдаг. Зарчмын шийдвэрүүдээ байнга болдог хурлаараа бүх гишүүд санал хурааж гаргадаг.

5.Эсвэл одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. (Гэхдээ газар газрын  эвслүүд ийм байж бараг чадахгүй, тэр тусмаа бүх шаардлагуудыг зэрэг хангаж чаддаггүй )

Гишүүд улс орныхоо өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг анхаарч түүнийг дагуу алсын хараа, зорилтуудаа шинэчлэх талаар санал нэгтэй байдаг. Гишүүд Өөрчлөлтийн гинжний талаар ямар хэсэгт анхаарлаа төвлөрүүлэх талаар зөвшилцөлд хүрсэн. Тэд бие биендээ дээд зэргээр итгэж амжилт төдийгүй эрсдэл, хариуцлагаа хуваалцахад бэлэн байдаг. 

Удирдах хорооны эрх хэмжээг байнга болдог хурлаар эвслийн гишүүд өөрсдөө тогтоодог. Бүх гишүүдээр нээлттэй сонгогддог учраас удирдах хороо нь гишүүддээ  захирагддаг. Уирдах хороо нь эвслийн бүх гишүүдийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тэдний өмнө ажлаа байнга тайлагнадаг. Удирдах хороо нь зохицуулагчийг ажилд авдаг (бас халдаг)

 

Түвшин

Aiii. Эвслийн үйл ажиллагааны зохицуулалт

 

A-iv. Нөөц бололцоогоо дайчлах нь

1.Өөрчлөлт хийх тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлэх

Үйл ажиллагааны ихэнхийг (жишээлбэл, чадавхи бий болгох, мэдээлэл сурталчилгаа явуулах, хурал зохион байгуулах, мэдээлэл бэлтгэх, төсөл боловсруулах гэх мэт) нэг гишүүн гүйцэтгэдэг. Уг нь бусад гишүүд ч гэсэн оролцох сонирхолтой төдийгүй тийм боломжтой.

Санхүүжилт байхгүй нь эвслийн тулгамдсан асуудал бөгөөд тавьсан зорилгодоо хүрэхэд саад учруулдаг.

2.Эвсэл одоогийн түвшинд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй, гэхдээ  цаашдаа өөрчлөлт хийх талаар бодож төлөвлөх нь зүйтэй

Гишүүдийнхээ бодол санааг ерөнхийд нь сонсож, эвслийн үйл ажиллагааны талаархи санал шүүмжийг хүлээн авах замаар бусад гишүүдийг ойртуулж хамтран ажиллахыг хичээдэг хэдий ч ерөнхийдөө явцуу хүрээнд ажилладаг.

Эвсэлд мөнгө юмуу цаг дутагддаг учраас төлөвлөснөө тэр болгон хэрэгжүүлж чаддаггүй. Санхүүжилттыг идэвхтэй эрж хайхад бага цаг зарцуулдаг тул  эвслийн ажил нь тухайн үед боломж гарч ирэх эсэхээс хамаардаг. Эвслийн ажилд оролцохын тулд гаргадаг зардал чирэгдэл нь түүнээс хүртэх ашиг шимээс хэтэрдэг тул гишүүд хувь нэмрээ оруулахад сөргөөр нөлөөлдөг.

3.Эвслийн үйл ажиллагаа маш тодорхой болж цэгцэрсэн. Гэхдээ зарим талаар  сайжруулах юм бий.

Хүлээн зөвшөөрөгдсөн “зохицуулагч” юмуу өөр зохицуулах механизм (хувь хүн эсвэл дэд хороо) байдаг. Энэхүү “зохицуулагч” нь гишүүдийг аль болох олноор татан оролцуулахын тулд заримд тус тусын үүрэг даалгавар өгч ажилладаг.

Эвсэл нь төлөвлөгөөтэй боловч үр дүн муутай ажилладаг. Санхүүжилт эрж хайхад ихээхэн хүч чармайлт зарцуулдаг хэрнээ багаханыг олдог. Гишүүд эвслийн ажилд зохих цаг заваа зориулах ёстойгоо ухамсарладаг ч чухам юу хийхээ тэр болгон мэддэггүй.

4.Эвсэл  одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. Маш тодорхой үйл ажиллагаатай,  цэгцэрсэн байгуулага гэдгээ харуулж байна.

“Зохицуулагч” үйл ажиллагаа явуулахдаа зарим гишүүдэд хандаж бусдынхаа цаг зав, сонирхол, мэргэжил болон одоогийн ажил төрлийг харгалзан хамтран ажиллахыг уриалж чиглүүлдэг.

Эвсэл нь төлөвлөснөө хэрэгжүүлдэг ч дараачийн төсөл, хөтөлбөрийг хөөцөлдөх цаг боломж гаргахад хүндрэлтэй. Санхүүжилт хайх нь эвслийн ажлын тэргүүлэх чиглэлийн нэг хэдий ч үндсэн кампанит ажлаас хөндийрүүлэх нь олонтаа байдаг. Гишүүд эвслийн ажилд хувь нэмрээ оруулах хүсэл зориг дүүрэн хэрнээ тэр үүргээ гүйцэтгэж чаддаггүй ба тавьсан зорилгодоо хүрэх чадавхи дутагддаг.

5.Эсвэл одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. (Гэхдээ газар газрын  эвслүүд ийм байж бараг чадахгүй, тэр тусмаа бүх шаардлагуудыг зэрэг хангаж чаддаггүй )

Гишүүдийн хоорондын харилцаа маш сайн учраас тэд тавьсан зорилтдоо хүрэх ажлыг өөрсдөө зохион байгуулж үр ашигтай хамтран ажиллах бүлгүүдийг бий болгодог. Гишүүддээ шинэ ололт  амжилт, боломжуудын талаар мэдээлэл өгөх, бас хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд урьдын адил зохицуулалт  шаардлагатай боловч энэ нь хатуу биш, албадлагагүй байдаг.

Эвсэл үр ашигтай ажилладаг учраас ирээдүйнхээ талаар бодож төлөвлөж чаддаг. Санхүүжилт олохыг сайтар бодож боловсруулж хийдэг ба санхүүжилт олгодог талуудтай үр дүнтэй хамтран ажилладаг. Хүлээсэн үүргээ урам зоригтой биелүүлдэг гишүүддээ итгэл хүлээлгэдэг.

 

B. Стратегийн ба дасан зохицох чадавхи

Удирдлага ба зохицуулах байгууллага нь эвслийн гадаад, дотоод өөрчлөлтүүдийг тандаж, үнэлж дүгнэдэг ба шаардлагатай арга хэмжээг авдаг. Гадаад нөхцөл байдалд дасан зохицох ажлыг зохион байгуулдаг.   

Түвшин

Bi. Эвслийн гадааднөхцөл байдлыг  тандах

Bii. Гишүүдийг дэмжих

1.Өөрчлөлт хийх тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлэх

Гадаад нөхцөл байдлыг эвслийн стратегийг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэл ба боломж талаас нь харж чаддаг боловч гишүүд хоорондоо мэдээллийг системтэй солилцдоггүй, бас олж авсан мэдээллээ эвслийн стратегийг боловсруулж сайжруулахад ашигладаггүй. 

Гишүүдийн тухай, юуны өмнө тэдний байнгын үйл ажиллагаа, ажлын үндсэн чиглэл, чадавхи, хоорондын харилцаа, өөц бололцооны талаар системтэй мэдээллийг бараг цуглуулдаггүй, эсвэл маш бага цуглуулдаг. Шинэ гишүүдийг элсүүлэх бодлого байхгүй учраас эвслийг өргөжүүлэх явц ямар нэгэн зохицуулалтгүй, өрөөсгөл явагдаж зарим байгууллагуудыг түлхдэг.

2.Эвсэл одоогийн түвшинд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй, гэхдээ  цаашдаа өөрчлөлт хийх талаар бодож төлөвлөх нь зүйтэй

Гишүүд  гадна орчныг тандах талаар зөвшилцдөг. Үүнд, бодлогын асуудлууд, сонирхогч талуудын үйлдэл, үйл явдлын үр дагавар гэх мэт. Мөн олж авсан мэдээллээ гишүүдэд болон удирдах хороонд үе үе тайлагнадаг.   

Наад захын мэдээлэл (гишүүдийн шинэ жагсаалт) бүх гишүүдэд болон олон улсын нарийн бичгийн дарга нарын газарт ил тод байдаг. Шинэ гишүүдийг хаанаас олохоо эвсэл мэддэг, тэднийг өөртөө татахыг оролддог, гэхдээ энэ нь тийм ч алсын хараатай биш, ихээхэн өрөөсгөл бөгөөд цөөхөн хүмүүст зориулагдсан мэт харагддаг.

3.Эвслийн үйл ажиллагаа маш тодорхой болж цэгцэрсэн. Гэхдээ зарим талаар  сайжруулах юм бий.

Зохицуулагч нь гишүүдээсээ стратегийн чухал асуудлуудаар мэдээлэл аваад дүн  шинжилгээ хийх, арга хэмжээ авахыг зохион байгуулдаг. Удирдах хороо хүлээж авсан мэдээллээ ашиглаж эвслийн удирдлагын асуудлаар шийдвэр гаргах, мөн мэдээлэл сурталчилгаа, кампанит ажил явуулах талаар шийдвэр гаргадаг.

Гишүүдээс тэдний одоогийн үйл ажиллагаа болон дундын мэдээллээ хэрхэн хадгалах талаар тогтмол асууж, түүнийг бүх гишүүдэд нээлтттэй байлгадаг. Удирдах хороо гишүүнчлэлийг зохистойбөгөөд үр дүнтэй байлгах зарчмыг баримталж шинэ гишүүдийг элсүүлэх шийдвэр гаргадаг.

4.Эвсэл  одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. Маш тодорхой үйл ажиллагаатай,  цэгцэрсэн байгуулага гэдгээ харуулж байна.

Удирдах хороо гадаад нөхцөл байдлын тандах чиглэлийг тодорхойлдог. Харин зохицуулагч нь өөрийн гишүүдэд тус тусын үүргийг нь хуваарилж, шаардлагатай гэвэл тодорхой асуудлаар судлаачдыг гэрээгээр ажилуулдаг. Эвслийн гишүүд байнга мэдээлэл солилцож түүнийгээ хэлэлцдэг.

Гишүүдийн үйл ажиллагаа ба ашиг сонирхлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг боловч шуурхай шинэчилдэггүй. Гишүүнчлэлийн тодорхой шалгуур байдгаас гадна шаардлагатай үед алсыг харж шинэ гишүүдийг элсүүлэхэд анхаардаг.

5.Эсвэл одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. (Гэхдээ газар газрын  эвслүүд ийм байж бараг чадахгүй, тэр тусмаа бүх шаардлагуудыг зэрэг хангаж чаддаггүй )

Стратегийн төлөвлөлтөнд тулгуурлаж тандалт явуулдаг ба тандалт нь эргээд стратегийн төлөвлөлтөнд тус дөхөм үзүүлдэг. Тухайн үеийн хэрэгцээ шаардлагаас хамаарч мэдээлэл цуглуулах ажил зохион байгуулалтайгаар, эвсэл ердийн байдлаар тогтмол явагддаг. Мэдээллийг байн байн нэгтгэн дүгнэж гишүүд, удирдах хороо ба олон нийтэд зориулж нийтлэгддэг.

Гишүүдийн талаар шинэ бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Тэр нь бусад бүх гишүүдэд нээлттэй. Гишүүд сүүлийн үеийн мэдээллийг бие биендээ байнга илгээж, юу болж байгааг танилцуулдаг. Үйл ажиллагаа явуулахад гишүүнчлэлийн цар хүрээ, олон талт байдал чухал ач холбогдолтой тул эвслийг өргөжүүлэх тодорхой стратеги бий. 

 

Түвшин

Biii. Стратегийн төлөвлөлт ба мэдээлэл сурталчилгааны ажил

Biv. Шинэ үеийг ухамсартайгаар төлөвшүүлэх нь

1.Өөрчлөлт хийх тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлэх

Эвслийг өргөжүүлэх нь урсгалаараа явагддаг. Стратегийн  төлөвлөлт байхгүйгээс гадна орчноо олигтой судалдаггүй учраас гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай. 

Залуучуудтай ажиллах төлөвлөгөө, зорилт байхгүйгээс гадна бодит ажил бараг хийгддэггүй.

2.Эвсэл одоогийн түвшинд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй, гэхдээ  цаашдаа өөрчлөлт хийх талаар бодож төлөвлөх нь зүйтэй

Гадаад нөхцөл байдалд зохицохын тулд эвслийг  удирдаж буй хүмүүс үйл ажиллагаагаа байнга хянадаг хэрнээ илэрсэн дутагдал хоцрогдлыг арилгах тодорхой арга хэмжээг санал болгодоггүй буюу авч хэрэгжүүлдэггүй.

Эвсэл нь боломж таарч, зохих нөхцөл бүрдээгүй бол залуучуудтай бараг ажилладагүй.

3.Эвслийн үйл ажиллагаа маш тодорхой болж цэгцэрсэн. Гэхдээ зарим талаар  сайжруулах юм бий.

Удирдаж буй хэсэг болон зохицуулагч нь мониторингийн дүнг ашиглаж  эвслийн бүтэц, түүний үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хэр үр ашигтай, цаг үедээ нийцсэн байгаад дүн шинжилгээ хийдэг.

Эвсэл нь залуучуудыг  оролцуулсан янз бүрийн арга хэмжээг төлөвлөж, тэдэнд байнга хандаж үйл ажиллагаанд оролцохыг уриалдаг.

4.Эвсэл  одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. Маш тодорхой үйл ажиллагаатай,  цэгцэрсэн байгуулага гэдгээ харуулж байна.

Эвслийн үйл ажиллагааны зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог тодорхойлсон стратегитай болсон. Цаашилбал үндэсний ба PWYP-гийн олон улсын стратегийг уялдуулах талаар хүчин чармайлт тавьдаг.

Залуучуудыг татан оролцуулах талаар эвслийн стратегид тов тодорхой заасан. Эвсэл нь тэдэнд зориулж янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна эвслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, илүү туршлагатай гишүүдээс суралцах шаардлагатай талаар залуучуудад байн байн ухуулж ойлгуулдаг.

5.Эсвэл одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. (Гэхдээ газар газрын  эвслүүд ийм байж бараг чадахгүй, тэр тусмаа бүх шаардлагуудыг зэрэг хангаж чаддаггүй )

Удирдах хороо нь стратегийн төлөвлөлтийн үйл явцыг байнга удирдаж, ингэх явцдаа өөрийн орны болон олон улсын нөхцөл байдлыг судалж зорилго чиглэлээ тодорхойлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлс дээр тулгуурласан эвслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж баталдаг.

Залуучуудыг татан оролцуулах нь эвслийн тов тодорхой тэргүүлэх чиглэл юм. Эвсэл нь ирээдүйд Төлсөн авснаа нийтэл хөдөлгөөний төлөө тэмцэх шинэ манлайлагчдыг тодруулж хүмүүжүүлэхэд  чиглэсэн тасралтгүй сургалт явуулахыг дэмждэг.

 

C. Туршлага солилцох ба сургалт

Удирдлага ба зохицуулах байгууллага нь эвслийн дотоодод туршлага болон шаардлагатай мэдээлэл хуримтлуулах, мөн гишүүд бие биенээсээ суралцах ажлыг зохион байгуулдаг.

Түвшин

Ci. Мэдлэгээ хуваалцах ба мэдээлэл солилцох

Cii. Өөрсдийн туршлагаа хадгалж баримтжуулах

1.Өөрчлөлт хийх тэргүүлэх чиглэлүүдийг эрэмбэлэх

Гишүүдийн хувьд мэдээллээ тогтмол хуваалцах болон санал бодлоо солилцох боломж байхгүй

Гишүүд амжилтанд хүрсэн болон бүтэлгүйтсэн ажлынхаа түүхийг хоорондоо солилцохгүй байх нь түгээмэл. Зохицуулаг ийм түүхийг бүртгэж тэмдэглэхэд цаг зарцуулдаггүй.

2.Эвсэл одоогийн түвшинд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй, гэхдээ  цаашдаа өөрчлөлт хийх талаар бодож төлөвлөх нь зүйтэй

Гишүүд мэдлэгээ чөлөөтэй хуваалцах зарим нэг боломж (жишээлбэл, эвслийн хурал дээр) байдаг боловч уялдаа холбоогүй буюу практик үйл ажиллагаанд чиглэгдээгүй байдаг. Гишүүдтэй мэдээлэл солилцох нь ховор бөгөөд тодорхой зорилгод чиглээгүй, зохион байгуулалтгүй байдаг.

Гишүүд хааяа янз бүрийн түүхээ хуваалцдаг боловч энэ нь албан бусаар, тохиолдлоор, ямар нэгэн зохион байгуулалтгүй явагддаг.

3.Эвслийн үйл ажиллагаа маш тодорхой болж цэгцэрсэн. Гэхдээ зарим талаар  сайжруулах юм бий.

Гишүүдэд мэдлэгээ хуваалцах боломж олгодог, ингэж хуваалцахыг дэмждэг боловч төлөвлөдөггүй. Олон улсын болон үндэсний түвшинд хүлээж авсан мэдээлэл  орон нутагт хүрдэг боловч зэрэгцээ түвшинд мэдээлэл солилцох нь ховор. Гишүүдтэй мэдээллээр харилцах нь нэг урсгалтай. Бусад эвслүүдтэй тохиолдлоор харилцдаг.

 

Эвслийн гишүүдэд хандаж туршлагаа хувааалцах хүсэлт тавьдаг боловч   тун цөөхөн нь хариу өгдөг. Бас цуглуулсан түүх нь голдуу эерэг үр дүн,  нааштай үйл явдлын тухай байдгаас гадна практик ач холбогдолтой зөвлөмж агуулах нь ховор.

4.Эвсэл  одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. Маш тодорхой үйл ажиллагаатай,  цэгцэрсэн байгуулага гэдгээ харуулж байна.

Бусад эвслүүдтэй мэдлэгээ байнга бөгөөд зохион байгуулалттайгаар, дээд доод болон хажуугийн гүвшинд солилцох боломжтой.  Үүнд, эчнээ болон нүүр тулсан арга хэмжээнүүд, эх сурвалжуудыг агуулсан дундын [номын] сан, тогтмол хэвлэл гэх мэт. Мэдээлийн солилцоо хангалттай, тогтмол, бас агуулга нь шинэ байдаг.

Зарим гишүүд санаачлага гаргаж хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар туршлагаа хуваалцаж, бусад гишүүдэд туршлага болгоход онцгой анхаардаг. Түүхүүд зөвхөн том ялалтуудыг дүрслээд зогсохгүй бас ердийн ахиц өөрчлөлт, тэдгээрийн үр дагаварыг тусгадаг.  Иймэрхүү  түүхийн тодорхлй хэсэг Интернэтэд тавигдаж, эсвэл янз бүрийн илтгэл тайланд орсноор нийтийн хүртээл болдог. 

5.Эсвэл одоогийн түвшинд ажиллах нь зүйтэй. (Гэхдээ газар газрын  эвслүүд ийм байж бараг чадахгүй, тэр тусмаа бүх шаардлагуудыг зэрэг хангаж чаддаггүй )

Эвслийн хүрээнд гишүүдийн хооронд мэдээлэл солилцох ажлыг байнгын бөгөөд сайтар зохицуулсан механизмын дагуу явуулдаг. Мэдээллийг ашиглахад хялбар байхаар хадгалдаг. Мэдээлэл практик үйл ажиллагаанд зориулагдаж, стратегийн зорилтод нийцдэг учраас байнга ашиглагддаг. Гишүүдтэй мэдээлэл солилцох нь сонирхолтой, маш шинэлэг байдаг ба олон нийтэд зориулагдсан байдаг.

Гишүүд кампанит ажил явуулах туршлагаасаа хуваалцахад үргэлж бэлэн байдаг ба бусад гишүүдэд практик ач холбогдолтой зөвлөмж өгдөг. Эвслийн хүрсэн амжилтын түүхийг нэгтгээд байнга нийтэлдэг. Эвсэл өөрийн хамтын амжилтаараа бахархдаг ба гишүүд нь бусдын амжилтаас суралцахад бэлэн байдаг.

 Дээрхи хоёр дахь хэсгийн үнэлгээг нэгтгэж харуулвал:

 

 

 

 

 

 

Түвшин

А. Удирдлага ба зохицуулалт

В. Стратегийн дасан зохицох чадавхи

С. Туршлага солилцох

 

 

 

 

 

ДҮН

Нэгдсэн стратеги  ба зорилго

Зохицуулагч ба зохицуулах зөвлөлийн тайлагнал

Эвслийн үйл ажиллагааг зохицуулах

нөөцийн хөгжил

гадаад нөхцөл байдлыг  тандах

Гишүүдийг дэмжих

Стратегийн төлөвлөлт, мэдээлэл сурталчилгаа

Шинэ үеийн ухамсартай тогтоц

Мэдлэгээ хуваалцах ба мэдээлэл солилцох

туршлагаа хадгалж баримтжуулах

VТүвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

IVТүвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

IIIТүвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

IIТүвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

IТүвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

Дүгнэлт:

ü  Эвсэл III-IV түвшинд нэлээд үнэлгээ өгсөн байгаа нь харьцангнй сайн ажиллаж байгаа, сайн  зохион байгууллаттай, мэдээлэл солилцоо сайтай, удирдлага тайлагнал хангалттай түвшинд явж байна гэж дүгнэгдэж байна.

ü  V түвшинд байгаа хангалтгүй 3 үзүүлэлтүүд:

–          Санхүүжилт байхгүй нь эвслийн тулгамдсан асуудал бөгөөд тавьсан зорилгодоо хүрэхэд саад учруулдаг.

–          Залуучуудтай ажиллах төлөвлөгөө, зорилт байхгүй

–          Гишүүд амжилтанд хүрсэн болон бүтэлгүйтсэн ажлынхаа түүхийг хоорондоо солилцохгүй байх нь түгээмэл. Зохицуулагч ийм түүхийг бүртгэж тэмдэглэхэд цаг зарцуулдаггүй байгааг стратегийн төлөвлөгөө болон богино хугацааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллах шаардлага байгааг анхаарах гэж үзлээ.

  1. ТАН ЭВСЛИЙН НӨӨЦ, ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ:

 ТАН эвсэлд ямар нөөц, ур чадвар, чадавх бололцоо шаардлагатай байна, түншлэгч хамтрагчид хэн хэн байж болох талаар тодорхойллоо.

Чадавх:

Ур чадвар:

  • Компаниудтай харилцаж сурах
  • Тайланг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр боловсруулах
  • Мэдээлэл хүргэх түгээх
  • Нөлөөлөл хийх чадавх
  • Кампанит ажил зохион байгуулах
  • Хөрөнгө босгох чадавх
  • Сургалтын агуулга боловсруулах чадавх
  • Эх бэлтгэх дизайн гаргах
  • Хүмүүст гол санаа, МСЖ-ээр тодорхойлж хүргэх
  • Бичиг баримт боловсруулж сурах
  • Орчуулга хийх
  • Мэргэжлийн хэллэгээр бичигдсэн баримт материалыг ойлгож унших чадвар
  • Судалгааны программ дээр ажиллах чадвар:
 

Хүний нөөц:

Санхүүжилт:

  • Шинжээч
  • Инфо графикч         
  • Ангил хэлтэй мэргэжилтэн
  • Орон нутагтаа амьдардаг манлайлагч ИНБ 
  • 3 хүртэл ажилтан
  • Орон нутгийн, уугуул иргэдийн дундах лидер
  • Дэлхийн банк нийгмийн хариуцлагын дэлхий нийтийн түншлэл, Олон талт итгэлийн санд хандах
  • ОАХ- 
  • ННФ-
  • ЕСБХБ
  • АХБ-
  • НҮБ ХХ –
  • Азийн сан:
 

Түншилж ажиллах байгууллагууд:

Үйл ажиллагааны цар хүрээ:

  • Дүн шинжилгээний байгууллага, судлаачид
  • Хэвлэл мэдээллийн байгууллага түүний дотроос эрэн сурвалжлах сэтгүүлчид
  • АТГ олон нийтийн зөвлөлд төлөөллөө оролцуулах
  • Орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд
  • Трансперенси интернешнл
  • Нээлттэй засаглалын түншлэл
  • ОАХ
  • ННФ
  • “Өөрчлөлтийн гинж”-ийн дагуу сонгосон 7 алхам дагуу төлөвлөгөөтэй ажиллах
  • Олон талт, өөр өөр чиглэлийн байгууллагуудад хүрч ажиллах
  • Зорилтот бүлэгтээ нөлөөлж, тэдэнд хүрч  эрх ашгийг хамгаалах хэрэгтэй
  • Хөрөнгө босгох, түншлэгч байгуулагуудтай холбогдож хамтарч ажиллах
  • Орон нутгийн ТББ-уудаар эгнээгээ өргөжүүлэх
  • Залуучууд, залуучуудын байгууллагыг элсүүлэх
 

ОУ-ын болон бүсийн түвшинд:

  • Бусад улс орны PWYP эвслүүдтэй байнгын холбоотой ажиллах
  • Сайн жишээг тухайн улсад газар дээр нь очиж үзэн туршлага судлах
  • Бүс нутгийн хэмжээний уулзалтад оролцох, улсдаа хийх
  • ОҮИТБ-ыг бусад улс оронд дэмжиж санхүүжилт олгосон донор байгууллагуудыг олж холбогдох
  • Хуулийн, гэрээний шинжээчдийн туслалцаа авах хүсэлтээ НБДНГ-т уламжилж авч ажиллууулахад саналаа өгөх

 

  1. ТАН ЭВСЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

 “Өөрчлөлтийн гинж” баримт бичгийн 12 алхам тус бүрийг танилцуулсан. ИН-ийн зүгээс 12 алхам бүрийг анхаарч ажиллах ёстой хэдий ч хэзээ ч нэгэн зэрэг бүх алхмуудыг хамруулж дүүрэн хангалттай ажиллах боломжгүй тул эвслүүд тодорхой алхмуудыг сонгож эн тэргүүний маш чухал алхам, чухал алхам гэх мэтээр эрэмбэлж стратеги гаргах шаардлагатайг тайлбарлан танилцууллаа.

ТАН эвслийн гишүүд маш чухал эн тэргүүний, маш чухал, чухал хэдий ч одоо нөхцөл бүрдээгүй гэх мэт байдлаар эрэмбэлж нийтээр ярилцаад ойрын 2-3 жилдээ тэргүүлэх чиглэл болгож дараахь алхмуудыг сонголоо. Үүнд:

          I.            2-р алхам. Байгалийн нөөцийн тухай хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

        II.            4-р алхам. Гэрээ хэлэлцээрийн хамгийн сайн хувилбарыг яаж олох  вэ? 

      III.            6-р алхам. Компаниуд ямар төлбөр хийдэг вэ?- 7-р алхам. Мөнгө төрийн санд орж байна уу? 

     IV.            1-р алхам. Манай байгалийн  нөөц ямар вэ?

       V.            2-р алхам. Олборлох уу, эс олборлох уу?

     VI.            12-р алхам. Бужигнаж дууссаны дараа?

   VII.            Төслийн мониторинг яаж хийх вэ?

 VIII.            Эдгээр мөнгө чухам юунд зарцуулагдах ёстой вэ?

      IX.            Мөнгө зориулалтаараа очиж байна уу?

        X.            Ингэж хичээх шаардлагатай юу?

      XI.            Үнэлгээг үргэлж хийж бай гэх мэтээр тус тус  эрэмбэллээ.

Иймд багаар ярилцаад Эхний 1,2,3—рт эрэмбэлэгдсэн алхамуудаар төлөвлөлт хийхээр тохирлоо.

7. ТАН ЭВСЛИЙН 20014-2016 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ

 ТӨСӨЛ- эхний хувилбар

Коалиция PWYP Mongolia, май 2014

Стратегические приоритеты на 3 года

Приоритетные шаги по «Цепочке перемен» Chain for Change 

2. Что такое правовая структура природных ресурсов? 

Контекст Монголии

Участие гражданского общества в процессах разработки законов

Повышение участие граждан Монголии в разработке основных законов связанных с добывающей отраслью. 

Стратегические рекомендации по международной стратегии PWYP

a. Оценка качества и пригодности государственной правовой основы по управлению природными ресурсами страны и проведение кампании по ее усовершенствованию.

b. Кампания за обязательное раскрытие платежей, согласно международным стандартам бухгалтерского учета, региональным и национальным нормативам, а также за внедрение инициативы EITI в национальные правовые структуры.

4. Как получать наилучший возможный вариант?

Контекст Монголии

Выдавать лицензию, заключать договора только открыто и с участием местного населения

Стратегические рекомендации по международной стратегии PWYP\a. Кампания за прозрачность и конкурентоспособность в процессах заключения контрактов и выдачи лицензий – от процесса тендера до присуждения контракта; это включает прозрачность в части “бенефициарного права” всех участвующих в тендере компаний.

b. Отстаивание требования прозрачности контрактов в доступном/открытом и пригодном для сравнительной оценки формате.

c. Общественное продвижение стандарта EITI, который включает прозрачность контрактов.

d. Стратегическое применение данных существующих и будущих лицензий, контрактов, отчетов EITI и других источников для предъявления компаниям требования подотчетности, включая обеспечение справедливых условий для стран-владельцев природных ресурсов и их граждан.

6. Какиеплатежиосуществляюткомпании?

Контекст Монголии

Продвижение ЕІТІ в Монголии

Имплементация и разъяснение ЕІТІ прежде всего на местном уровне 

Стратегические рекомендации по международной стратегии PWYP

a. Отстаивание требования обязательного раскрытия платежей во всех странах мира через критерии котировки на рынках капитала (глобализация применения закона Додда-Франка и Директив ЕС по бухгалтерскому учету и прозрачности от октября 2013 г.).

b. Кампания за обязательную расширенную отчетность страны на национальном и/или региональном уровне с особым акцентом на прибыли, продажах, объемах добычи, численности рабочей силы и т.п. для определения всех случаев уклонения от налогов и утечки капитала (включая неправильное трансфертное ценообразование, использование юрисдикций, требующих секретности в налоговых вопросах, налоговых гаваней и фиктивных компаний, существующих только на бумаге).

c. Кампания за разукрупнение данных отчетов EITI по отдельным проектам, компаниям и продукции, а также за включение в отчеты EITI данных по прибылям, продажам, затратам, объемам добычи и пр. в качестве стандартной практики.

d. Контроль и анализ применения Закона Додда-Франка 1504 и Директив о бухгалтерском учете и прозрачности ЕС и интегрирование причастных к ним данных, выявляемых при проведении наших кампаний. 

Долгосрочная перспектива 

7. Достигают ли деньги государственной казны?

Контекст Монголии

Граждане не знают об образовании и расходовании бюджета на местном уровне.Необходимо раскрытие такой информации распространение среди граждан в регионах, особенно, где идет добыча.

Размеры платежей  компаний и правительства  в отчетах EITI не совпадают. Не смотря на рекомендации аудитора и коалиции, никакие действия по исправлению и сокращению этого расхождения не предпринимаются.Необходимо выяснить причины расхождения, бездействия и притянуть к ответственности виновных.Совместное расследование с журналистами и анти-коррупционными организациями.

Требовать от компаний дезагрегированных отчетов по каждому проекту.

Стратегические рекомендации по международной стратегии PWYP

a. Кампания за EITI, которая включена в более широкие процессы бюджетного планирования и подотчетности.

b. Продвижение необходимости связывать данные и отчеты EITI с более широкими процессами бюджетного контроля в стране на общегосударственном и местном уровнях.

c. Работа по определению приоритетного выделения бюджетных средств и контролю за этим на государственном и местном уровнях (особенно в районах поблизости от мест добычи) для обеспечения эффективного выделения и расходования бюджетных средств в интересах населения.

d. Прослеживание того, попадают ли по назначению средства от доходов, выделяемые центральным правительством местным органам, и расходуются ли они на местном уровне эффективным образом и в интересах населения.

f. Поощрение, способствование и поддержка участия гражданского общества в распределении бюджетных средств и в контроле за этим на местном уровне в стране.

 Второстепенные шаги по «Цепочке перемен» Chain for Change

1. Каковы наши природные ресурсы?

Контекст Монголии

Нет подробной информации о природных ресурсах, месторождениях и их размещении, видах полезных ископаемых, размеров запасов в стране.Необходима независимая экспертиза запасов и месторождений.

Кампания на уровне государства и на региональном уровне, чтобы граждане знали свои богатства

Стратегические рекомендации по международной стратегии PWYP

a. Кампания за прозрачность и подотчетность вокруг оценки и экспертизы природных ресурсов в стране.

b. Работа по обеспечению процесса принятия решений по природным ресурсам путем проведения сбалансированного и прозрачного анализа эффективности затрат, при непосредственном участии представителей гражданского общества и местных сообществ в принятии решений.

3. Добывать или не добывать 

Контекст Монголии

Добыча начинается без всякого обсуждения, в  результате во многих случаях такие проекты оказывается не выгодным государству и не имеют позитивного влияние на уровень жизни местного населения, напротив влечёт много негативных последствий.

Перед каждой добычей/проектом делается оценка влияния на природу, но не объективно, результаты привираются,  участие гражданского общества упускается.

Решение о  добыче возможно только после объективной экспертной оценки и консультаций с населением в местах потенциальной добычи.

Стратегические рекомендации по международной стратегии PWYP

а. Способствование прозрачности и подотчетности при реализации принципа “Свободного, предварительного и информированного согласия”, особенно (но не только) для местного населения. Решение «добывать или нет» должно приниматься в согласии с местным населением.

5. Как осуществлять мониторинг проекта?

Контекст Монголии

Контроль выполнения договоров, при обнаружении нарушения –  готовить обращение в суд.

Стратегические рекомендации по международной стратегии PWYP

a. Мониторинг последствий добычи природных ресурсов, включая воздействие на окружающую среду, средства существования и права людей, а также применение эффективных мер против злоупотреблений и нанесения ущерба.

b. Поддержание требований по заключению соглашений, выгодных для населения страны, и контроль за выполнением таких соглашений.

c. Оспаривание условий лицензий и контрактов, которые невыгодны для стран-владельцев природных ресурсов и/или местных сообществ или которые способствуют коррупции.

12. Когда осядет пыль 

Контекст Монголии

Независимый прогноз итогов закрытия проекта.

Оценка претворения инициативы EITI – что улучшить?

 Где мы хотим быть?

Долгосрочная перспектива:

  • Стать организацией (институцией), которая советует государству
  • Стать главным объединением гражданского общества в Монголии
  • Институт, что анализирует и разрабатывает законы
  • Стать организацией, известной в международной среде
  • Организация, что служит примером для лучшего решения проблем международного уровня (Best practice)
  • Стать подобным объединением до Chamber of Commerce (четкий устав, стандарты членства, диверсифицированные финансирование, возможные членские взносы)
  • Внедрять/реализовать правительственные программы/некоторые функции.
  • Защита прав местного населения, которое страдает от горной добычи
  • Консультирование местного населения в добывающих регионах по защите прав
  • Взращивание местных лидеров
  • Консультант/эксперт по исследованиях (независимая экспертиза)
  • Выделение части дохода от добычи на гражданское общество (?)

Краткосрочная перспектива:

  • Разработка проекта закона для правительства (за правительственные деньги)
  • Консультирование государства в законодательном процессе
  • Распространение информации об ЕІТІ на местном уровне (за правительственные деньги)
  • Лоббирование принятия закона об ЕІТІ

Что нам для этого нужно?

Ресурсы:

– Человеческие (Human)

  • Специалист по ІТ (IT Specialist)
  • Англоговорящие члены/сотрудники секретариата (English speaking members/secretariat employees)
  • Лидеры в регионах (кроме UB)
  • 5-6 офисных сотрудников
  • Специалист по фандрайзингу (fundraising officer)

– Потенциал (Capacity)

  • Обработка/анализ данных отчетов ЕІТІ
  • Пропагандирование, умение донести до граждан результаты отчетности
  • Организация кампаний/акций
  • Лоббирование законодательства (юридический потенциал)
  • Фандрайзинг (Fundraising)
  • Необходим тренинг по работе с населением в сельськой местности (RWI training, PWYP peer to peer training)

– Навыки (Skills)

  • Умение писать методические материалы (roadmaps, guidelines)
  • Умение писать заявления, пресс-релизы
  • Переводчики (знание языков)
  • Практическое использование данных (EITI report, contracts)
  • Проводить исследования

– Источники финансирования, потенциальные доноры

  • WB – MDTF
  • GPSA (WB)
  • OSF
  • EBRD
  • RWI
  • Swiss Development Agency SDA
  • GIZ
  • Asian Development Bank ADB
  • UNDP
  • Canada Fund (Canadian embassy)
  • Embassies of US, UK, Netherlands

– – Партнеры/союзники (Partnership/allies)

  • Молодежь
  • Think tanks (analytical potential)
  • Медиа (журналистские расследования)
  • Государственное агентство по борьбе с коррупцией
  • TI Mongolia
  • PWYP
  • OSF
  • RWI
  • OGP
  • Местные администрации
  1. ТӨЛӨВЛӨЛТИЙН СЕМИНАРЫН ДҮГНЭЛТ.

 ТАН сүлжээ болон бусад орны туршлага, сайн сургамж, 20/20 алсын хараа,“Өөрчлөлтийн гинж”-ийн алхмуудын талаар гүнзгий мэдээлэл ойлголттой болсон. ТАН эвслийн үр дүнтэй ажиллахад тулгамдсан асуудал, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж шинжилгээ хийлээ.

Бидэнд ямар нөөц чадавхи, ур чадвар дутагдаж байна. Стратегийг хэрэгжүүлэхэд хамтрах түншлэгчид хэн байх, хаанаас санхүүжилт авах  боломж байна, бүсийн зохицуулагч болон нарийн бичгийн дарга нарын газраас юу, юун дээр тусалж чадах эсэх, бид хэрхэн хандаж байх талаар нэгдсэн ойлголттой болсон.“Өөрчлөлтийн гинж”- баримт бичгийн 3 үндсэн алхамыг (2- эрхзүйн,4-Гэрээ лицензийн ил тод байдал,6- төлсөн авснаа нийтэл) сонгож тэргүүлэх чиглэлээ болгож стратегийн төлөвлөгөө гаргах шийдвэрийг төлөвлөлтийн семинарт оролцогч 15 байгууллагын 17 төлөөлөгчид гаргалаа. Стартегийн төлөвлөгөөний хугацааг 3 жилээр харж төлөвлөхөөр боллоо.

Бүсийн зохицуулагч хоёр өдрийн семинараар хэлэлцэж ярилцсан зүйл, үнэлгээ дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, ТАН эвслийн стратегийн баримт бичгийг анхны байдлаар  боловсруулж өглөө. Цаашид илүү нухацтай харж дахин нягталж ажиллах юм. Стратегийн баримт бичгийг эвсэл дотроо янз бүрийн түвшинд, олон удаагийн хэлэлцүүлэг хийж энэ оны 6 сард бүх гишүүдийн хурлаар эцэслэн батлах, улмаар PWYP НБДнГ-т орчуулж хүргэх, цахим сайтаар сурталчлахаар боллоо.

PWYP НБДнГ-ын Евра Азийн бүсийн зохицуулагч Ольяана Валигура МУ-д айлчлан ирж ТАН эвслийн хамтран ажилладаг байгууллагууд, донор болон ОҮИТБС-ын хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсэгтэй уулзаж ярилцсан нь ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

9. ОРОЛЦОГЧДЫН НЭРС

 

Нэрс

байгууллага

Э-шуудан

1

Г.Чагнаадорж

Ариун суварга хөдөлгөөн

ariunsuvarga@mail.mn

2

С.Лхагвасүх

Миний монголын газар шороо хөдөлгөөн

lkhagvasukh@yahoo.com

3

Л.Бор

Их баян шарга сан

bayanshargaTBB@yahoo.com

4

М.Солонго

Захиргааны шинэ санаачлага

Solongo.pani@gmail.com

5

С.Цэрэнпүрэв

Захиргааны шинэ санаачлага

tserenpurevp@yahoo.co.uk

6

Б.Мөнгөнтуул

Захиргааны шинэ санаачлага

Munguntuul1@yahoo.com

7

Ч.Энхжаргал

Зориг сан

enkhjargal@zorigfoundation.org

8

Ж.Цэцэгсүрэн

Зах зээл ур чадвар

dtsendsuren@yahoo.com

tsets_j@yahoo.com

9

Н.Наранцэцэг

Байгал эхийн аврал сан

naraa_green@yahoo.com

10

Б.Аранжил

Ариун суварга хөдөлгөөн

b.ranjil@yahoo.com

11

Ц.Отгонсүрэн

Ил тод сан

Osuren2002@yahoo.com

12

Б.Баярмаа

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн

khuvsguldalainezed@yahoo.com

13

Б.Батхишиг

Нийтийн эрх ашгийг хамгаалах хуульчдын холбоо

khishgee9@gmail.com

14

Л.Долгормаа

Хариуцлагатай уул уурхайн санаачлага

dolgormaa-ehc@live.com

15

Б.Баярмаа

cэтгүүлч

Bmaa010@yahoo.com

16

Ч.Туяа

Хан хэнтий аав хатан онон ижийгээ хамгаалах холбоо

green_khentii@yahoo.com

17

Д.Цэрэнжав

Ил тод сан

tseren@mail.mn

18

Ч.Энхмандах

Хил хязгааргүй алхам

Mandah_1011@yahoo.com

19

Н.Баярсайхан

Хил хязгааргүй алхам

swb.ngo@gmail.com

20

Б.Уранчимэг

ТАН эвсэл

urnaashka04@yahoo.com

ТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:

ТАН ЭВСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

 

“ ОҮИТБ-2013 ОНЫ ТАЙЛАГНАЛ”

ОЛОН ТАЛТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТАЙЛАН

ӨМ: Ханбогд, Цогтцэций сумын ОҮИТБС-ын дэд зөвлөл,

ИТХ-тай хамтран зохион байгуулав.

2014 оны 04 сар

 Хэлэлцүүлгийн зорилго:

 

  • Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад үйл ажиллагаа явуулж буй Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 48,10 дахь  заалтын дагуу борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улс орон нутгийн төсөвт төлсөн төлбөрөө тайлагнах үүргээ хэрэгжүүлэхэд нь  дэмжлэг үзүүлж боломжийг бүрдүүлэх;
  • ЗДТГ- талаас хүлээн авсан орлого, компаниудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн 2013 оны мэдээллийг ЗГ-ын 222-р тогтоолын дагуу нээлттэй мэдээлж тайлагнах үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж боломжийг бүрдүүлэх;
  • Иргэд олон нийтэд Олон талт, нээлттэй хэлэлцүүлэгт оролцож бодит мэдээлэл авах, цаашид сумандаа тус хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байхыг шаардаж,  хяналт хийх боломжийг нэмэгдүүлэх;
  • Сумдын Дэд зөвлөл, ИТХ-ын ОҮИТБС-ыг орон нутагтаа удирдаж буй үйл ажиллагааг баримтжуулж, тогтмолжуулахад дэмжлэг үзүүлэх явдал.

 

Хаана: Өмнөговь аймгийн Цогтцэций-04.07 өдөр Даваа гараг,

                                                  Ханбогд-04.09 өдөр Лхагва гарагт

Хэлэлцүүлгийн хөтөлбөр: 

Цаг

Сэдэв

Хариуцагч

09.00-09.05            

Нээлт хийх, Чиглүүлэгчид

ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга

 

09.05-09.20

ОҮИТБС –ын хэрэгжилт Монгол улсад- мэдээлэл-

ОҮИТБС-ын Дэд зөвлөлийн дарга ЗДО

09.20-09.35

ОҮИТБС-ыг сумын түвшинд  хэрэгжүүлэхэд  тулгарч буй сорилт, шийдэх боломжууд

ОҮИТБС-ын Дэд зөвлөлийн дарга ЗДО

  1. 35-10.25

АМтХ-ын 48.10 дагуух компаниудын тайлан,

Сумын түвшинд ОҮИТБ-ыг хангахад тулгарч буй сорилтыг давахад компаний хувь нэмэр 

Компани тус бүр 8-10 минут

Хамгийн багадаа 4- 5 компани байх

 

10.25-10.45

ЗГ-ын 222-р тогтоол, АМтХ-ын 48,10 дагуу ЗДТГ-ын хүлээн авсан тайлагнал/нийт дүнгээр болон компани тус бүрээр/ Цаашид орон нутгийн түвшинд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, боломж, дэмжлэг

Сумын засаг дарга

10.45-12.50

Нээлттэй хэлэлцүүлэг

Чиглүүлэгч / оролцогчид

12.50-13,00

Дүгнэлт хаалт

Чиглүүлэгч / оролцогчид

Зохион байгуулагч: Сумдын ИТХ, ОҮИТБС-ын дэд зөвлөл

ТАН эвсэл, ОУ-ын Орлогын ажиглагч хүрээлэн

 

Хэлэлцүүлэгт  оролцогчид: Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын иргэд, ИНБ-ынхан, ОҮИТБС- дэд зөвлөл,  ИТХ-ын төлөөлөгчид нийт 70-100 хүн /Аль болох олон иргэд, компаныг өргөнөөр оролцуулах/

 

Хэлэлцүүлэгтхоёр үе шаттай явагдлаа: 

  1-р шат: 2013 оны 09 сарын 09-11  өдрүүдэд 2 суманднийтдээ 41 иргэд

2-р шат: 2014 оны 04 сарын 07, 09 ндөдрүүдэд 2 суманднийтдээ 127 иргэдоролцлоо.

 

Нэг. Олон талт нээлттэй хэлэлцүүлгийначхолбогдлынтухай

  • Орон нутгийн иргэд ОҮИТБС-ын талаар болон шинэ стандартын иргэд,  орон нутагт үзүүлэх ач холбогдолын талаар  мэдлэг мэдээлэлтэй болсноорөөрийн орон нутаг дахь олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, хяналт тавьж оролцох хүсэл санаачлагагатай иргэдийн тоо өссөн.
  • Сумын иргэдэд А лицензтэй компаний ОҮИТБС-1;   Х лицензтэй компаний ОҮИТБС-2;  үндэсний тайлангийн маягт, сумын түвшинд төлөгддөг  татварыг багтаасан маягтыг  иргэд авч танилцсан. Цаашид энэ баримтыг бариад бусдад мэдээлэл түгээх, төрийн байгууллагаас баримтаар мэдээлэл лавлагаа шаардах бололцоотой болсон.
  • Ханбогд сумын Дэд зөвлөл 2010 онд байгуулагдсан бүтцээ дахин шинэчилж байгуулахаар боллоо.Цогтцэций сумын дэд зөвлөл хэлэлцүүлгийн дараа байгуулахаар талуудад төлөөллөө сонгож ирүүлэх, оролцох хүсэлтэй компани ТББ иргэдийг нэрээ өгөхийг нээлттэй зарласан. Орон нутгийн ИНБ-ууд дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон
  • Сумын дэд зөвлөл, ИТХ-ын байгууллагатай  сумын нутаг дэвсгэр дээрхи уул уурхайн үйл ажиллагаа, түүний ил тод байдлыг онцлон анхаарч, олон нийтийн мэдэхийг хүсч буй мэдээллийг талуудаар нээлттэй тайлагнуулах шаардлагатайг ойлгож анх удаа бие даан удирдаж  олон талт нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Цаашид илүү бэлтгэл сайтай, тайлан гарсан даруйд жилдээ нэг удаа ийм хэлэлцүүлэг эсвэл нээлттэй өдөрлөг хийж байх шийдвэр гаргаснаа иргэддээ амласан.
  • Нийт 7 компани[1]500-750 км-т буй сумдад зорьж очиж, олон нийтэд нээлттэй тайлан тавьж, асуултад тайлбар, тодруулга хийж оролцлоо. Энэ нь эдгээрт анх удаа байсан ба  цаашид тайлагнах туршлага хуримтлуулах, бусад компаниасаа суралцах үйл явц болсон.
  • Олон талт нээлттэй хэлэлцүүлэг хийхийн өмнө иргэдэд  тухайн хэлэлцүүлэгт юуг анхаарч оролцох, 2 талын тайлагнал дээр юунд нь төвлөрч  хяналт тавих, асууж тодруулах талаар мэдээлэл сургалт өгч байх шаардлага байгааг олж харлаа. Жиш: ХБ –ын ЗД-ын илтгэлд ОТ ХХК-иас ахуйн зориулалтаар ашигласан ус рашааны төлбөрт55 тэр бум авсан гэсэн бол ОТ ХХК нь 15 тэр бумыг төлсөн гэж 40 тэр бумын зөрүүтэй мэдээлсэн бол Ажиллах хүчний татвар 7 тэр бумыг ОТ ХХК өгсөн гэсэн бол ЗД-ын тайланд энэ орлогыг авснаа тайлагнаагүй. Гэтэл иргэд гар дээрээ материал авсан хэдий ч энэ 2-ыг тулгаж зөрүүг харах, тодруулах чадавх одоохондоо бүрдээгүй байна, нөгөө талд энэ 2 талын тайлан нэг хавтгай дээр зэрэгцүүлж буулгаж, харьцуулан харах боломжгүй байгаатай холбоотой гэж дүгнэлээ.
  • Компаниуд иргэдэд хүргэдэг олон төрлийн сурталчилгааны материалдаа, Орон нутгийн захиргаанаас иргэддээ чиглэсэн хурал цуглаан, БИНХ, нэгдсэн өдөрлөг, ЗДТГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг, Иргэний танхим зэрэгт тасралтгүй,  тогтмол ОҮИТС-ын талаар мэдээлэл өгдөг байх боломжтой, энэ нь зайлшгүй шаардлага юм гэдгийг талууд мэдэж авсан.
  • Олон компаниуд  зэрэгцэж тайлан тавьсан тохиолдолд иргэд харьцуулж харах, харьцуулж үнэлэх, хариуцлага шаардах боломжтойг талууд ойлгосон
  • Ханбогд телевиз хэлэлцүүлгийг бүрэн бичиж баримтжуулан сумын түвшинд тодорхой давтамжтай цацаж байгаа нь хэлэлцүүлэгт оролцоогүй иргэдэд мэдээллийг хүргэх, дараагийн хэлэлцүүлэгт ирж оролцох иргэдийн сонирхолыг төрүүлэх ач холбогдол болсон байна.
  • Олборлох үйлдвэрлэл бүхий зэргэлдээ Манлай, Баян-Овоо сумдын Засаг даргын орлогч дарга, БО-ны байцаагчдынхаа хамтаар Ханбогд сумын хэлэлцүүлэгт өөрсдийн зардлаар ирж бүрэн оролцож мэдээлэл авч, туршлага сургамж авлаа.

Хоёр. Хэлэлцүүлгээряригдсантулгамдсанасуудлууд

  1. ОҮИТБС-тайшуудхолбоотойасуудлууд:
  • Суманд яг ямар төлбөр, татвар ордог нь тодорхойгүй байна. Түүнийг компани болон төрийн талаас  аль аль нь ялгаж тодорхой тайлбарлаж чадсангүй.Иргэдэд уул уурхайгаас сумын төсөвт  ямар ямар төрлийн татвар, ямар хуулийн заалтаар суманд төвлөрдөг талаар мэдээлэл өгөх шаардлагатай. Аймагт болон улсад дийлэнх татвар орлогууд төвлөрч, уул уурхайтай суманд  орлого үлдэхгүй Олон талт хэлэлцүүлгээр зөвхөн хандив дэмжлэгийн л ил тод байдлыг ярилцах болж байгаад иргэд сэтгэл дундуур байлаа.
  • Иргэдтайланд бичигдсэн татварын техникийн хэллэгийг ойлгохгүй байна. Иймд компаниуд  болон төрийн байгууллага иргэдэд тайлангаа хэвлэж өгөхдөө тайлбарт тайлан гаргах нь зүйтэй гэдгийг харсан. Жиш: Цогтцэций суманд:  усны төлбөр 15 сая гэж бүхэл дүн хэлэхээс илүүтэйгээр ард нь хүснэгт нэмж тайлбар хийх шаардлагатай байна.  Усны төлбөрийн 15 саяыг задалж 7 сая нь үйлдвэрлэлийн зориулалтаар …. тонн ус ашигласан төлбөр тул аймгийн төсөвт, 8 сая нь ахуйн зориулалтаар…. тонн ус ашигласан төлбөр  тул суманд төлөгдсөн гэх мэт.
  • Сумын иргэд уурхайн тоос, нүүрстэй бохирдсон агаараар  амьсгалж байхад агаарын төлбөрийг улсад төвлөрүүлэх нь буруу. Суманд нь үлдээгээд зам талбайг усжуулах, ногоон байгууламж байгуулах, нэмэгдүүлэхэд зарцуулдаг байх нь зүйтэй гэсэн санал их гарлаа.
  • Хайгуулын компани суманд өгөхтатвар төлбөр байхгүй тул, хандив дэмжлэг өгөөгүй л бол суманд тайлагнах зүйл байхгүй, хэлэлцүүлэгт очихгүй байна
  • Туслан гүйцэтгэх компани, тээврийн нэртэй ч олборлолт хуулалт хийдэг Тавантолгой транс ХХК, баяжуулах үйлдвэрүүд агаарын болон ус, газрын төлбөр, ХАОАТ зэрэг тайлан тавьж байх хэрэгтэй, хандив дэмжлэг өгдөг, ус газар ашигладаг хэрнээ лицензгүй тул үлдэж байгааг зохицуулах санал сумын удирдлага, ИНБ хэлж байна
  • Орон нутагтай байгуулсан гэрээ байхгүй,  ЗГ-тай болон аймгийн засаг даргатай гэрээ байгуулагддаг тул суманд ярих зүйл байхгүй гэсэн ойлголт байна. Харин энэ гэрээнүүдэд сумын үүрэг оролцоо, сумын хөгжлийн асуудлаар хэрхэн заалт орсон талаар ЗД мэдээлэл хийсэнгүй. Сумдтай ус, газар ашиглах гэрээ байгуулдаг хэдий ч гэрээгээр төвлөрөх төлбөрүүд нь аймагт тушаагддаг байна.
  • Орон нутгийн бизнесийг дэмжих, ажилгүй ногоо тарих, цэцэрлэгжилт хийх чадвартай иргэдээр гэрээлэн ажил хийлгэх. Ингэснээр орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих талаар бодлого, төлөвлөгөө байна уу? Орон нутгийг дэмжих бодлого хөтөлбөр түүний хэрэгжилтийг нь ил тод нээлттэй болгох
  • Орон нутгийн өмчит компаны ноогдол ашиг ил боллоо. Харин яаж зарцуулж хувиарлаад байгаа нь хаалттай, мэдэгдэхгүй байна. Аймгийн ИТХ-ынхан мэдэж зарцуулж байгаа. Иймд аймгаас энэ тайлан мэдээг нээлттэй болгоход Үндэсний зөвлөл анхаарах, Сумын хэлэлцүүлэгт аймгаас холбогдох хүмүүсийг оролцуулдаг байх шаардлага хэллээ. 
  • Тусгай зөвшөөрлийн талаар бүрэн мэдээллийг/зургаар болон жагсаалтаар/ иргэд  анх удаа гар дээрээ авсан. Харин газрын нэрийг орон нутгийн иргэдийн нэрлэж ирсэн нэрээр байлгах шаардлагатайг иргэд хэллээ.
  • Хандив тусламжийн зориулалт, үр өгөөж : компани  хувь иргэдэд өгсөн дэмжлэгээ сумын нийт иргэдэд үзүүлсэн хандив гэж тайлагнаж байгаад иргэд шүүмжлэлтэй байна. Сумын хэмжээний нийт хүн үр шимийг хүртэх,  нийтийн эрх ашигт чиглэсэн зүйлд оруулсан хөрөнгө оруулалтыг  л суманд үзүүлсэн хандив тусламж гэж тайлагнаж байхыг иргэд хэлж байна.
  • Хандив тусламжийг ямар зориулалтаар, ямар хэрэгцээнд, ямар хандив дэмжлэгийг авахаа иргэдийн оролцоотой шийддэг байх, материаллаг хандивын үнийг хэрхэн үнэлэх талаар иргэд санаа зовж байгаагаа хэллээ.
  • Олон талт нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгож зохион байгуулдаг байхаар талууд санал гаргасан байна

b.      ОҮИТБС-тайшуудхолбоогүйасуудлууд

  • Усны асуудал:  Усны түвшин багасч байна, Орхон говь төслийг хэрэгжүүлэх, усны төлбөр бага байна. Усны төлбөр яагаад аймагт төлөгддөг, компаниуд малчдад худаг гаргаж өгөх, усны ашиглалтын мониторингийг хөндлөнгийн хараат бус этгээд хийх, гүнээс авсан усныхаа хэдэн хувийг эргүүлэн ашиглаж байгаа,
  • Тоосжилт: тоосжилт их байна, тоосжилтийг бууруулахад компани арга хэмжээ авахгүй байгаа, сумын нийт иргэд, малыг эрүүлжүүлэх ажил хийх, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх шаардлага тавьж байлаа. Баяжуулах үйлдвэрийн хаягдал болон агаарын бохирдол,
  • Нийгмийн асуудал: нөлөөллийн бүсийн нөхөн олговор олгох асуудал, төрийн компани дээр энэ асуудал нэлээн яригдлаа. Суманд хөрөнгө оруулалт хийх, ажлын байр, сумын А данстай хүн ам+ хөдөлгөөнт хүн ам төвлөрч байгаатай уялдуулж сумын төсвийг нэмэх,  төрийн үйлчилгээний ачааллын нэмэгдэл олгох,
  • Замын асуудал, төмөр зам, замын карьер түүний нөхөн сэргээлт,

Гурав.Үндэсний ОҮИТБС, ОУ-ын 2013 оны шинэстандартбаороннутгийн ОҮИТБС-ынуялдаа, зөрүү, шийдвэлзохихасуудлууд:

  • Орон нутагт олон талт ажлын хэсэг байгуулах талаар ЗГ-аас 2007 онд 80-р тогтоол, 2012 онд 222-р тогтоол гаргасан хэдий ч одоог болтол орон нутагт дэд зөвлөл байгуулагдаж үр дүнтэй ажиллаж хараахан чадахгүй байсаар байна. Энэ 2 сумын хувьд 2010 оноос дэд зөвлөл байгуулагдсан хэдий ч түүнийг чадавхжуулах шаардлага байна. 4 сарын хэлэлцүүлгийг олон талын оролцоотой зохион байгуулж чадсангүй зөвхөн төрийн байгууллага дангаараа зохион байгуулсан арга хэмжээ боллоо. Цаашид компани ИНБ-ын оролцоотой хамтран зохион байгуулах удирдамж аргачлал гаргах;
  • Шинэ шаардлага стандартын дагуу талууд тайлангаа илүү өргөн хүрээтэй цогц тайлагнах үүрэгтэй. Ийнхүү нарийн мэдээлэх үүрэгтэйгээ талууд ойлгоогүй, иргэд энэ талаар нарийвчилж асууж тодруулахаа сайн мэдэхгүй байна. Иймд орон нутгийн түвшинд Санаачлагыг хэрэгжүүлэхэд талууд тус бүртээ ямар үүрэг, хариуцлага хүлээх, ямар бэлтгэл хангаж оролцдог болох талаар сургалт мэдээлэл хийх, төрийн албан хаагчдын ажил үүрэг, үр дүнгийн гэрээнд оруулах, компаниуд мэдээлэл сурталчилгаагаа иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх;
  • ОҮИТБС-ын урьд оны үндэсний тайлангаас тухайн компаны үзүүлсэн хандив дэмжлэгийг аймаг, сумаар нь зориулалтаар, мөнгөн дүнгээр харж болдог байсан бол 2012 оны үндэсний тайлангаас  зөвхөн аймгаар нэгдсэн дүн харахаас бус сумдаар, зориулалтаар, мөнгөн задаргаагаар мэдээлэл авах боломжгүй байлаа. Үндэсний тайланг орон нутагт, иргэд ашиглахад зориулж боловсруулах;
  • Агаар бохирдуулсны төлбөр орон нутагт биш улсад төвлөрч байгаа.  Бохирдсон агаар амьсгалж байгаа орон нутгийн агаарыг цэвэршүүлэх, зам услах зэрэг зардал болгох;
  • Тухайн лицензийн талбайд өөрчлөлт орсон, эзэд хувь эзэмшигчид, хөрөнгө оруулагчид өөрчлөгдсөн тухай бүр орон нутагт, иргэдэд мэдээлэл өгч байх үүргийг  төр болон компаний талд  шаардлага болгох;
  • Броад ХХК –лицензээ зарсан, компани худалдан авсан асуудал байхгүй харин нэрээ Аурум-Аураг болгож  өөрчилсөн байна. Оюут Улаан ХХК-иас лицензийг  Монгол Металс ХХК дөнгөж худалдан авсан тул энэ  компанид одоогоор тайлагнах  тодорхой зүйл байхгүй гэх жишээтэй. Эдгээрээс харахад ордын нэрээр тайлагнах, худалдан авсан шилжүүлсэн бол ордын түүхийг хөтөлж тайлагнах, харин компаниуд бизнесийн түүхтэй байх тэр нь нээлттэй ил тод байх шаардлагатай гэж харагдлаа. Өөрөөр хэлбэл Компани талаасаа: хаана хаана лицензтэй ямар ямар төрлийн бизнес эрхэлдэг, хэзээ энэ лиценз ордыг авсан, ордын хэдэн хувь ашиглагдсан, хэдэн хувийн нөөцтэй гэж авсан, хэн гэж эзний хэдэн хувийг шилжүүлэн авсан, шинэ эзний эзэмших хувьзэрэг нь нээлттэй байх;
  • Иргэд олборлох компаниас хандив тусламж авч орон нутгийн нийгмийн асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байгаа бол төрийн байгууллага хандив тусламжийг Төсвийн тухай болон Ашиг сонирхолын тухай хуулиар хориглосон гэж байгаа ч Цогтцэций сум үүсч байгуулагдсан 90 жилийн ойдоо Энержиресоурс болон ОНӨТТ компаниудаас тус бүр нэг нэг тур бум төгрөг авч тэмдэглэхээ хэлсэн. Ханбогд сум мөн энэ жил 90 жилийн ойн арга хэмжээндээ олборлох компаниудаас хандив дэмжлэг авахаар  болсон байна. Гэтэл хандив тусламжийг үндэсний тайланд аймгийн дүнгээр бөөнд нь гаргаж байгаа нь ил тод нээлттэй болгож ирсэн зүйлээс ухрах хандлага харагдаж байна.

Дөрөв. Хэлэлцүүлгийн дараах сэтгэгдэл, онлайн судалгаа : 2 сум тус бүрээс 8 иргэн, компаний тус бүр 2 хүн, төрийн байгууллагын 2 хүн, ИНБ-ын 2 хүн тус тус хамруулж нийт 22 хүнтэй утсаар холбогдож ярилцлага хийлээ:

 

Та олон талт, нээлттэй хэлэлцүүлгийг ямар арга хэмжээ болсон юу гэж дүгнэж байна вэ?

  • Сайн арга хэмжээ болсон-17 хүн. Анх удаа сумын иргэд 2 талын төлөөллийн амнаас төлбөр авсан, өгсөн талаар нэг дор мэдээлэл авсан арга хэмжээ болсон.  Зөв зүйтэй арга хэмжээ санаачилж байгаа, алдаа оноо байсан гэхдээ эхлүүлж байгааг нь сайн гэж үзэж байна. Цаашид тогтмол зохион байгуулж байх хэрэгтэй. Хариуцлага тооцох нэг арга хэрэгсэл гэж ойлгож байна.
  • Үр дүнгүй арга хэмжээ боллоо. 5 хүн. Суманд ямар ч татвар орлого орж ирдэггүй,бүгдийг улс төвлөрүүлээд авчихдаг юм байна. Лиценз дээрээс өгдөг, орон нутагтай гэрээ хийдэггүй ЗГ-тай гэрээ хийдэг. Тэгэхээр орон нутагт юу хэлэлцэх юм.  Иймд бид зөвхөн хандив дэмжлэг дээр л өгсөнүү, авсан уу гэж ярих бололтой. Сумын түвшинд нэг их ач холбогдолтой арга хэмжээ гэж бодохгүй байна.  Уул уурхайтай сум орон нутаг хохироод үлдэж байна. Улс төрчид, шийдвэр гаргагчид  сумдыг золиосонд гаргаж эдийн засгийн өсөлт, орлогыг улс төрийн амлалт шоу болгож байна. Суманд яагаад татвар орлого үлдээж болохгүй байна. Энэ талаар л хэлэлцэх хэрэгтэй байна.

 Хамгийн үр дүнтэй, таны сонирхолыг татсан онцлох зүйл нь юу байсан бэ?

  • 2 талаасаа нэгэн зэрэг өгсөн авсанаа ард түмэндээ тайлагнаж байгаа нь шинэ зүйл болсон
  • Компаниудыг нэг дор харьцуулах боломж олгосон арга хэмжээ болсон
  • Засаг дарга, ИТХ, компаниудад хариуцлага тооцох, хариуцлага шаардах боломж арга зам гэж ойлгосон
  • Компани хувь хүмүүст их хандив өгдөг юм байна, цаашид ямар зүйлд хандив авах хэрэгтэй вэ? нийтийн эрх ашиг,нийтийн сайн сайханд, олон хүнд  хүртээлтэй зүйлд л өгснийг хандив өгсөн гэж үзэхээр юм байна гэсэн зааг ялгааг харсан
  • Лицензийн мэдээлэл зургаар авсан, жагсаалтаас зураг нь их хэрэгтэй байлаа Хэн хаана юу хийж байгааг хянах боломж олгож байна
  • Сумын ТВ-ээр орой нь  хэлэлцүүлгийг бүрэн цацсан нь ирээгүй хүмүүст хүрсэн
  • Компаниуд тайлагнах, захиргаа тайлагнах зайлшгүй  үүрэгтэй гэдгийг мэдэж авлаа. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа, сайндаа хийж байгаа ажил биш харин үүргээ хэрэгжүүлэхийг бид шаардах ёстой  хуулийн заалтыг мэдэж авсан.
  • Сум орон нутаг, компаниудын хооронд гэрээ байхгүй, амаар өгч авдаг юм байна гэдгийг баталгаажуулж авсан. Цаашид хандив өгсөн авсан гэрээ байгуулсан эсэхийг нь үзэж тайлагнуулж байх шаардлагатайг ойлгосон
  • Хэлэлцүүлгийн бүх мэдээллийг Иргэний танхимд байрлуулах гэдэг их чухал байлаа

– Цаашид талууд  хэлэлцүүлгийг амжилттай болгохын  тулд сайжруулах, анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

  • Хэлэлцүүлгийн зарыголон нийтэдэртнээс сайн тараах, хэлэлцүүлгийн ач холбогдолын ойлголт өгөх,
  • Компаниуд шийдвэр гаргах түвшний удирдлага, санхүүгийн тайлан гаргасан санхүүгийн хүнтэйгээ ирж байх нь зүйтэй. Геологич болон орон нутагтай харилцах хэлтсийн хүмүүс оролцох нь учир дутагдалтай байлаа.
  • ЗД ч тэр, компани ч тэр тайлангаа хэвлэж 2-3 хоногийн өмнө оролцогч иргэдэд тараасан байх, ТВ-ээр цацах, тайлбарлах  зэрэг бэлтгэл сайтай оролцоход анхаарах
  • Талууд бэлтгэл сайтай байх хэрэгтэй. ЗДТГ-ын илтгэл хангалтгүй, ойлгомжгүй байлаа ,
  • Аймгаас холбогдох татвар, төрийн сан, ЗД-ын орлогч  гэх мэт хүмүүс ирж оролцож байх
  • ОҮИТБС гэж юу юм гэдгийг иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй, юу ярих, юу мэдэж авах боломжтой, яаж оролцох талаар мэдээлэл урьдчилж иргэдэд өгөх хэрэгтэй Компанид ч тэр ойлгуулж бэлтгэл сайтай оролцуулах хэрэгтэй
  • Зөвхөн улсын төсөвт өгсөнөө л тайлагнах биш орон нутагтай харьцсан бүхий л асуудлаа ярьдаг баймаар байна. Бүх юм улс авсан гээд байхаар асуух юм олдохгүй байсан тэгэхээр урьдчилж иргэдэд суманд ямар ямар татвар орлого бүрдүүлсэн, гэрээ хийсэн гэх мэт  талаар мэдээлэл өгөх хэрэгтэй
  • Улсын татварын газар,АМГ зэрэг байгууллагын төлөөлөл ирж оролцож байх
  • ЗДТГ тайлангаа бүрэн тайлбарлаж, ойлгомжтой  тайлагнаж сурах хэрэгтэй байна.
  • Тодорхой түвшний хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг байх нь зүйтэй байх. Иргэд уурхайд тавьдаг асуудлаа ярьсаар их цаг авсан. Иргэд юу асуух, юу хэлэх ёстой ёсгүй талаар мэдлэггүй байсан. Тэгэхээр тодорхой ИТХ-ын төлөөлөгч Багийн ИНХ-ын дарга, идэвхитэй иргэдтэй хэлэлцүүлэг хийгээд тэд нар нь цаашаа мэдээлэл өгдөг байвал ямар бол гэж санагдсан.
  • ИТХ –аас засаг даргад үүрэг өгөөд энэ хэлэлцүүлгийг тогтмол хийж болно, багийн түвшинд ч зохион байгуулж болно.
  • Олон иргэдийг өргөнөөр оролцуулах, зар мэдээллээ нээлттэй зарлах хэрэгтэй. Зар мэдээлэл тарааж хүмүүс цуглуулах ажлыг ЗДТГ- талд даалгаж болохгүй ИНБ-уудаар тараалгаж байх
  • Хэлэлцүүлгийг цагаан хоолойгоор шууд цацаж явуулах боломжтой

– Дараа дараагийн хэлэлцүүлэгт та ямар оролцоотой байх вэ? Та хэлэлцүүлгийн дараа юу хийсэн, юу гэж бодож байна вэ?

  • Би хэлэлцүүлэг бүрт оролцоно. Саяны хэлэлцүүлгийн талаар хэдэн хүмүүст ярьсан хүмүүс их сонирхож суух байж, очиж оролцох байж гэж байсан. Зар муу явсан байна лээ
  • ИТХ-ын төлөөлөгчийн хувьд ИТХ дээр асуудал болгож ярина. Хурлын ажилтануудыг сургах, энэ асуудлаар чадавхжуулах хэрэгтэй санагдсан
  • ИТХ-ыг энэ хэлэлцүүлгээ хийгээч гэж 1-р улиралд багтааж шаардаж шахах хэрэгтэй гэж ойлгосон
  • Манай ТББ иргэдийг цуглуулах ажлыг хариуцахаар ярилцсан. Аль болох олон хүнийг хамруулах хэрэгтэй
  • Тайлангуудыг талуудаас эрт авч мэдээлэл сайтай оролцох хэрэгтэй. Би ямар ч мэдээлэлгүй очсон асуух зүйл байсан ч  гар дээр тайлангуудын материал байхгүй учраас тодруулга авч чадсангүй.
  • Цаг хугацааны хувьд сургуулийн хүүхэд тарах, цуглах үед эсвэл зориуд багуудын өдөрлөгийг нэгдсэн журмаар хийх байдлаар зохион байгуулах хэрэгтэй
  • Бүсчилж хийвэл үр дүнтэй байж болох юм. Оюутолгой Энержи болон бусад энэ хэдэн сумыг дамжиж лиценз нь байрлах  зүүн бүсийн 6 сумын компани, ИТХ, ЗД болон ИНБ-ууд, иргэдийг оролцуулан зохион байгуулах. Сумдын  ЗД, ИТХ зэрэг төрийн байгууллагуудыг харьцуулах, компаниудын хөрөнгө оруулалт нийгмийн хариуцлагыг  харьцуулах, харилцан туршлага сургамж хуваалцах зэрэг боломжийг олгох ач холбогдолтой
  • Орон нутгаас ТАН эвсэл сургагч багш бэлтгэхдээ хүнээ зөв сонгох хэрэгтэй. Говийн газар шороо хараахан чадавхжаагүй байгууллага.

Компани: ОТ

  • Улсад төлдөг бөөн дүнгээс сум руу хэд нь ордог. Санхүүг салгаж тайлагнах бэрхшээлтэй  байсан. Иймд анхнаас нь сумын төлбөр татварыг тухай бүрт нь тайлагнаад явах шаардлагатайг ойлгож, санхүүгийн албанд хэлсэн.
  • Иргэд байтугай бид ч тэр санхүүгийн хэллэгийг ойлгохгүй тул нэмэлт тайлбартай байх шаардлагатай юм байна.
  • Хэлэлцүүлэг дээр зам болон цахилгааны хандивын 5 тэр бум төгрөг тайлагнаагүй.  Дараа нь зөрүү гарвал хэцүү гэж бодсон нь буруу болсоныг ойлгосон. 
  • Сумын иргэд уул уурхайгаас хэдэн төгрөг ордогийг мэдэхгүй байсан. Иймд манай компани сар тутам гаргадаг  хэвлэлийн мэдээндээ улирал улирлаар тайлагнаад явахаар болсон. Компани бүтэн 5 жил  ажиллах хүчний төлбөр суманд төлсөөр ирсэн байхад иргэд сая л ялгаж ойлгосон.  Жилдээ 7- орчим тэр бум төгрөг төлдөг. Үүнийг сум хэрхэн боловсролын салбартаа зарцуулсан нь тайлбарласангүй. Энэ жилийн хэлэлцүүлэгээс хойш иргэд асууж тодруулахад суралцана байх.
  • Компаниуд илүү идэвхи санаачлага гаргаж ажиллах, иргэдэд яаж хүртээмжтэй болгохыг анхаарах хэрэгтэй юм.

Тав.   Хавсралтууд :

  1. Оролцогчдын нэрс :
  2. Хөтөлбөр хуваарь :
  3. Хэлэлцүүлгийн тэмдэглэл :

 

Нэгтгэж дүгнэсэн: Баярсайхан Н

 

[1]– ҮЗ:д байдаг: Оюутолгой, Энержиресоурс, Эрдэнэс МГЛ, бусад: ОНӨТТ, Аурам-Аураг, Монгол металс, Азиагоулд монголиа ХХК

ОҮИТБСанаачлага орон нутгийн түвшинд. 2013 оны тайлангаар Ханбогд, Цогтцэций сумдуудад олон талт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

20140609_131351.jpg

“Оюу толгой” ХХК сар бүрийн сэтгүүл болох “Орон нутгийн сонин”-ы 4 дүгээр сарын дугаартаа олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа нийтэлсэн байна. Хэдий иргэд олондоо ил тод нийтэлж байгаа нь сайн хэрэг боловч мэдээллийг илүү ойлгомжтой хялбар ойлгогдох байдлаар хүргэх хэрэгтэй нь анзаарагдаж байна.